Эрдэнэт үйлдвэрийн хаягдал шороог ашиглана
Орхон аймаг дахь "Зэс эрдэнийн хувь” компанийнхан “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийг огцрохыг шаардан, уржигдраас эхлэн тус үйлдвэрийн гадна жагсаал хийж байна. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн тамгыг атгаж байгаа түүний бүрэн эрхийн хугацаа дуусахад хэдхэн сар үлдсэн ч жагсагчид түүнийг хугацаанаасаа өмнө суудлаасаа буух ёстой хэмээн үзэж буй аж.
Тус үйлдвэрийн дутуу боловсруулсан хаягдал овоолго нь 800 тэрбум төгрөгийн үнэ хүрч буй гэнэ. “Зэс эрдэнийн хувь” компанийнхан уг овоолгыг борлуулж, аймгийн иргэдэд зэс эрдэнийн хувь олгох ёстой хэмээн үзэж байгаа юм. Тиймээс түүнийг борлуулах зөвшөөрлийг ГОК-ын захирлаас шаардсан Ч.Ганзориг дарга татгалзжээ. Жагсагчид түүнийг өөрсөдтэй нь уулзаж, асуудлыг нэг тийш болготол жагсаалаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ