“Монголын Цахилгаан Холбоо” ХК Хүүхдийн Сургалт Хүмүүжлийн Тусгай Төв-д сүлд мод бэлэглэлээ

img

“Монголын Цахилгаан Холбоо” ХК сайн үйлсийн аянд идэвхитэй оролцож, монголын гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууддаа үргэлж тусламжийн гараа сунгаж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсээр ирсэн юм.

Энэ удаа “Монголын Цахилгаан Холбоо” ХК Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дэргэдэх Хүүхдийн Сургалт Хүмүүжлийн Тусгай Төв-д 3,5 метр өндөр гацуур модыг иж бүрэн чимэглэлтэй нь бэлэглэлээ.

Тус төвийн хүүхэд, багачууд иж бүрэн гацуур мод бэлэглэсэнд “”Монгол Цахилгаан Холбоо” ХК-ийн ах эгч нартаа баярласан, талархсанаа илэрхийлж, шинээ оноо шинэхэн сүлд модтойгоо угтах болсондоо баяр хөөртэй байлаа.

Энэхүү Хүүхдийн Сургалт Хүмүүжлийн Тусгай Төв-д 4-18 насны 140 гаруй хүүхдүүд нэгэн гэр бүл болон амьдардаг бөгөөд Монголд ганцхан байдаг охидын үлээвэр найрал хөгжмийн хамтлаг тус төвөөс төрөн гарчээ. Хүүхдийн Сургалт Хүмүүжлийн Тусгай Төв-ийн сурган хүмүүжүүлэгч, ажилчид болон бяцхан хүүхэд, багачуудад нь шинэ жилийн баярын мэнд хүргэе.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ