Азийн хөрөнгийн бирж өслөө

img

Европын Төв Банк бүс нутгийнхаа өрийн хямралыг хэрхэн бууруулах төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд зээлийн өрийг нь бууруулах зорилгоор холбооны улсуудаасаа бонд худалдан авах гэнэ. Харин энэхүү мэдэгдлийг гарсны дараахан Азийн хөрөнгийн бирж өсчээ. Японы Никкей 225 индекс 1,9 хувиар өссөн бол БНСУ-ын Коспи 2,3 хувиар, мөн Хонконгийн Хан Сен 2,4 хувиар тус тус өссөн байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ