
БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талт хэлэлцээрийг дахин эхлүүлэх тухай асуудал сүүлийн үед тавигдаж байгаа билээ.
Өмнөд Солонгосын талын төлөөлөгчдийн тэргүүн Им Сон Нам зургаан талт хэлэлцээрийн нэг тал болох ОХУ-тай ярилцахаар Москвад ирээд байна.
Өмнөд Солонгосын төлөөлөгчид БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаархи зургаан талт хэлэлцээрийг сэргээхийн тулд хоёр тал ямар үйл ажиллагаа явуулах ёстойг оросын дипломатуудтай хэлэлцэх болно.
Энэ долоо хоногийн эхээр Женевт БНАСАУ, АНУ-ын төлөөлөгчид зургаан талт хэлэлцээрийг сэргээх талаар уулзаж ярилцсан боловч талууд ямар ч тохиролцоонд хүрч чадаагүй. Гэсэн ч Вашингтон энэ уулзалт эерэг хандлагыг сэргээлээ хэмээн мэдэгдээд байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ