
Ойрхи Дорнодын байдлыг зохицуулахад зуучилж байгаа улсууд илүү зөвшилцөлд хүрч чадахгүй байна хэмээн Катарын “Аль-Жазира” телевиз мэдээлжээ.
Израйль, Египет, Палестин улсууд мөргөлдөөнийг зохицуулах саналуудыг гурван сарын дотор олгох тухай зуучлагч талууд мэдээлэв. Палестин Израиль хоёр аюулгүй байдал ба нутаг дэвсгэрийн асуудлаар буурьтай саналуудыг бэлтгэх ёстой гэж дөрвөн зуучлагчийн мэдэгдэлд өгүүлжээ.
Хэлэлцээрийг гурван жилийн өмнө түр зогсоосон билээ. Палестины тал Иордан голын баруун эрэг ба Газын зурваст еврейн суурингуудыг барих ажиллагааг зогсоохыг Израилиас шаардаад байгаа ч хариу аваагүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ