
Сөүлийн Йонсей их сургууль ОХУ-ын Сахалин мужид мэдээлэл технологийн сүүлийн үеийн бааз дээр тулгуурласан эмнэлэг, оношилгооны төв байгуулахаар болжээ.
Энэ талаар хоёр улсын хооронд харилцан ойлголцлын санамж бичигт өчигдөр Сахалин мужийн засгийн газар, Йонсей их сургуулийн удирдлагууд гарын үсэг зурсан байна.
Өмнөд солонгосын эмч нар өрөөндөө сууж байгаад Сахалин мужийн оршин суугчдын өвчнийг алсын удирдлагаар оношлох аж.
Эмнэлэг, оношилгооны шинэ төвд Сахалин мужийн засаг захиргаа газар болон байшин гаргаж өгөх юм байна. Өмнөд Солонгосын тал цоо шинэ тоног төхөөрөмж байрлуулах болон онош тогтоох явцыг хангаж Сөүл дэх доктор, профессоруудаар эцсийн онош тогтоолгохын тулд үр дүнг нь явуулах гэнэ. Энэ төсөлд оруулах нийт хөрөнгийг 20 тэрбум вон буюу 17,7 сая доллар гэж Өмнөд Солонгосын тал үнэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ