Ливийн шинэ удирдлага Каддафиг тамлан алсан хүмүүсийг шийтгэхээ амлав

img

Ливийн Шилжилтийн үеийн Үндэсний зөвлөлийн тэргүүн Абдельхафиз Хожу эх орныхоо удирдагчаар олон жил ажилласан хурандаа Муаммар Каддафиг гурван цагийн турш тамлан, доромжилсон этгээдүүдэд шийтгэл ногдуулахаа амлажээ. “Ийм хэрэг хийсэн хүмүүс шударга шүүхийн өмнө заавал шийтгэгдэх болно” гэж Хожу хэлсэн байна. Муаммар Каддафиг аравдугаар сарын 20-нд мэргэн буучийн сумд өртөн нас барсан гэж анхны мэдээлэл цацагдсан. Харин үүний дараа 18 настай, алтадсан гар буутай байлдагч залуу “Би түүнийг энэ буугаар буудан алсан” хэмээн бахархан ярьж буй бичлэг цацагдсан юм. Үүнээс гадна шархтсан Муаммар Каддафиг сөрөг хүчний дайчид баривчлаад бүтэн гурван цагийн турш доромжилж, тамласан нь тодорхой болоод байгаа билээ. Каддафигийн цогцос дээр үлдсэн шарх сорви ч их тамлал амсаж үхснийх нь нотлох баримт болсон ажээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nyamdojiin ireedui Kaddaffi
2011-10-30