
Иракийн нийслэл Багдад хотноо хоёр ч цуврал дэлбэрэлт болсны улмаас 10 хүн амиа алдаад байна.
Саяхан ерөнхийлөгч Барак Обама энэ оны эцэс гэхэд тус улс бүх цэргээ Иракаас гаргасан байх болно хэмээн мэдэгдэл хийсэн.
Тэгвэл олон улсын ажиглагчид халдлага, дэлбэрэлт зогсолтгүй хийгдсээр хүний амь эрсэдсээр байгаа Ирак улсад АНУ-ын цэрэг гараад ч байдал дээрдэхгүй хэмээн санаа зовниж байна.
Тус улсын засгийн газрыг америкийн тоглоомын засгийн газар хэмээн ард иргэд нь үздэг.
Түүнчлэн шашны мөргөлдөөн хүчтэй газар аваад байгаа тул Ирак улсын байдал тайван болох ирээдүй бүрхэг байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ