АНУ ажил олголтыг нэмэх сургаар хувьцаанууд өслөө

img

Холбооны нөөцийн банк АНУ-ын эдийн засаг, ажил олголтын тааруу үзүүлэлтийг сайжруулахаар шинэ төлөвлөгөө гаргана хэмээн хөрөнгө оруулагчид үзсэнээр даваа гаригийн өглөө Азийн хөрөнгийн бирж дээр өсөлт ажиглагдсан юм. БНСУ-ын Коспи 0,1 хувиар өсч 1,932,19 болсон бол Хонконгийн Hang Seng 0,3 хувиар өсч 19,853.54 болжээ. Сингапур, Тайван, БНХАУ, Шинэ Зеландын ханш мөн өссөн байлаа. Японы Никкей 225 индекс 0,2 хувиар унаж 8,855.65 болжээ. Австралийн S&P/ASX 200 бараг өөрчлөгдөлгүй, 4.325.40 байна. АНУ-ын Засгийн газар баасан гаригт зарласнаар өнгөрсөн сард 96 мянган ажлын байр нэмэгдүүлсэн бөгөөд энэ нь эдийн засагчдийн тооцоолж байснаас доогуур үзүүлэлт юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ