
Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны энэ улирлын тоглолтууд хойшлогдож шуугиан тариад байгаа билээ.
Багийн эзэд болон NBA-гийн удирдлага, тоглогчдын хооронд цалин хөлсний маргаан дээр үүссэн үл ойлголцлын улмаас NBA-гийн эхний хоёр долоо хоногийн тоглолтууд цуцлагдаад байгаа.
Өвчний улмаас зөвшилцлийн хуралдаанд оролцож амжихгүй байсан NBA-гийн комиссар Дэвид Стерн эргэн ирсэн боловч байдал өөрчлөгдсөнгүй.
Талууд хувь дээр тохиролцож чадахгүй л байна.
Дэвид Стерний хэлж буйгаар бол тоглолтууд зул сарын баяр хүртэл цуцлагдах аюулд хүрээд байгаа гэнэ.
Мөн NBA-гийн локаутын улмаас тус лигд тоглодог ихэнх гадаад тоглогчид, мөн цөөнгүй олон оддууд гадаадын лигүүд рүү гараад байгаа юм.
Миннесотта, Денвер, Филадельфи зэрэг хотуудад сагсан бөмбөгийн үнэнч фэнүүд гарын үсэг зурж тус тусын хотын багуудын эздэд яаралтай тохиролцоо хийж лигийн энэ улирлыг эхлүүлэх шаардах бичиг хүргээд байгаа. Гэсэн ч байдал нааштайгаар эргэх хандлага огт ажиглагдахгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ