Мали улсад Каддафийн дотны хүмүүс орогнож байна
Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн дотны хүн, түүний засаглалын үед олон жил тагнуулын байгууллагыг нь удирдсан хүн Африкийн баруун эргийн Мали улсад орогнож байгаа тухай баттай мэдээлэл авснаа Ливийн шилжилтийн түр зөвлөлөөс мэдэгджээ.
Мөн Каддафийн хүү Саиф аль Ислам ч Мали улсад байж болзошгүй гэнэ. Энэ талаар Нигерийн ерөнхийлөгч Ливийн талд албан ёсоор мэдээлсэн аж. Нигерийн нутагт тэднийг түр орогнож байгаад хилээр гарсных нь дараа Ливийн талд мэдээлэл өгсөн гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ