Иргэдийн гомдлыг 1286 дугаараар барагдуулж байна

img

Мэргэжлийн хяналтын  ерөнхий газар иргэдийн санал гомдлыг авч шуурхай барагдуулах 1286 дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн билээ. Иргэдийн гомдлыг хэрхэн барагдуулсан талаархи мэдээллийг нээлттэй болгох зорилгоор манай сайттай хамтран ажиллаж байна. -Иргэн Заяабаяр /Англи хэлний багш/: ЧД-н 18-р хороо 37-р сургуулийн цайны газрын хоолгы амт чанар маш муу байна. Идэхээр гүйлгээд байдаг. Эндээс хүүхдүүдэд үдийн цай өгдөг. Бүх багш сурагчил шүүмжилдэг ч байж л  хэвээрээ л байдаг. Захын гэр хорооллынхон гэхээр чанар муутай хоол хүнс хэрэглэж болохгүй биз дээ. Хүүхдүүд хордвол яах вэ? Ирж шалгаж арга хэмжээ авч өгч өгнө үү Шийдвэрлэлт: 2011 оны 10-р сарын 06-ны өдрийн 13:00 цагт 37-р сургуулийн ажилчдын цайны газарт шалгалт хийлээ. Шалгалтаар зөрчил дутагдал гаргасан аж ахуй нэгжид 150 000 төгрөгний шийтгэврийн арга хэмжээ авч, зөрчил хасагдах хүртэл хугацаагаар үйл ажиллагаа улсын байцаагчийн 2011. 10.07-ны өдрийн 11-29-42/136 түр хугацаагаар зогсоов. Улсын байцаагчийн 2011.10.07-ны өдрийн 11-29/147 тоот хугацаатай албан шаардлага хүргүүлээд байна. -Иргэн Болормаа:  Дэнжийн 1000 –н Хүчит шонхор худалдааны төвийн2 давхарт байдаг цайны газарт хоол идсэн чинь хоолон дотроос нь яс гарч хоолойд тээглээд гэмтлийн эмнэлэг явж байна. Эрүүл мэндээрээ хохирч байна. Гомдолтой байна. Арга хэмжээ авна уу Шийдвэрлэлт: Гаргасан гомдлын дагуу тус хоолны газрын үйл ажиллагаанд холбогдох улсын байцаагчид хамтарсан шалгалт хийлээ. Шалгалтаар хоол үйлдвэрлэл технологийн картгүйгээр хоол үйлдвэрлэл явуулсан ажил үйлчилгээний дүгнэлтээ өөрийн нэр дээр аваагүй зэрэг зөрчилтэй ажиллаж байсан учир 5 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага өгч, “ хүнсний тухай” хуулийн 9,1,2 дахь заалтын дагуу зохион байгуулагч Ч. Сарангэрэлд 40 000 төгрөгний шийтгэврийн арга хэмжээ авч ажилалаа. -Иргэн Тангадын Галсан:  БГД-ийн 14-р хорооны 14-р байрны 60 тоотод оршин суугч иргэн Тангадын Галсанг Дүүргийн хүндэт иргэнээр тодруулж байрныхаа баруун талд гражны газар эзэмших зөвшөөрөл олгосон байсан гэтэл гражаа барьж амжаагүй хөдөө яваад иртэл тухайн зөвшөөрөлтэй газар дээр нь 3 давхар байр баригдаж байна. Тухайн барилгын эзэнтэй нь уулзахад Захирагчийн ажлын албаны Бат даргын зөвшөөрөлтэй гэж байгаа хэдий ч уулзсан тэр нь худлаа байна. Иймд энэ асуудлыг шалгаж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. Шийдвэрлэлт: Гомдол гаргагч н.Найгаль /Т.Галсангийн эхнэр/ зөрчил гаргагч Б.Авид нар тохиролцон хажуу талын уг контейнерийг зайлуулж талбай чөлөөлөхөөр болов. Москва центрийн удирдлагад тухайн контейнерийг нүүлгэх талаар мэдэгдэхэд барилгын ажил дуусмагц газар чөлөөлж өгнө гэсэн хариу өгөв. -Иргэн Уянга: ЧД-н 5-х хороо Тэнгис кино театрын баруун талд Цог гэдэг зочид буудал маш бохир заваан байна. Үйлчлүүлэгчиддээ хэрэглэсэн цагаан хэрэглэл өгч байна.  Коридорт шалан дээр цагаан хэрэглэл нь  хүний хөлөөр хөглөрсөн байх юм. Хог шороонд дарагдсан их бохир газар байна. Мөн насанд хүрээгүй хүүхдүүд үйлчлүүлж харагдлаа. Ирж шалгаж арга хэмжээ авна уу. Шийдвэрлэлт: Иргэн Уянгын ирүүлсэн гомдлын дагуу 2011 оны 10 дүгээр сарын 06-ны өдөр тус хэлтсийн ХҮҮСХ-ын улсын байцаагч Н.Уранчимэг, НМХГ-ийн ЭАХСХ-ын улсын байцаагч Т.Отгон, НАЖГ-ын мэргэжилтан Г.Гансувд, НЦГ-ын ОНХХ-ийн ахлах байцаагч, хошууч Б.Энхболд, дүүргийн ҮҮХ-ийн мэргэжилтэн Ө.Сарантуяа, ОБХ-ийн байцаагч Батболд нар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Цог” ХХК-ийн дэн буудлын үйл ажиллагаанд Захирал Д.Эрдэнэбатыг байлцуулан шалгалаа. Шалгалтаар тус дэн буудал нь хагархай цонх, тавилга хэрэгсэл эвдэрч хэмхэрсэн, гэрэлгүй харанхуй ариун цэврийн өрөө, хагарсан почки болон таггүй суултуур бүхий өрөөгөөр зочдод үйлчилдэг, угаалгын өрөө нь зай муутай, бохирдсон зөөлөн хэрэглэлийг газраар хөглөрүүлсэн, угаасан цагаан хэрэглэлийг хонгилд модонд өлгөж хатаадаг, стандартын шаардлага хангахгүй цагаан хэрэглэлээр үйлчилдэг зэрэг зөрчил илэрсэн тул тус дэн буудлын үйл ажиллагааг 2011.10.06-ны өдрөөс 06-132-342 тоот актаар зөрчил арилтал түр хугацаагаар зогсоож, 11-29-170/145 тоот улсын байцаагчийн 6 заалт бүхий албн шаардлагаар хугацаатай үүрэг өгөөд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

SUGAR:
БЗД-ИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ОЮУНБИЛЭГ 22 ХОРООНЫ 5 ХЭСГИЙН ГУДАМЖ ТАГЛАН ХАШААГАА СУНГСАН АЙЛТАЙ УУЛЗАХГҮЙ ЮМАА ӨРГӨДӨЛ ӨГСӨН ТАГ БОЛЧЛОО ЭНЭ АЙЛ НЬ 2 ГУДАМЖИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УРТААР НЬ ТАГАЛСАН ТОМ АРИН ХААЛАГТАЙ ГЭЖ ЗАГИНААД ДЭЭРЭЛХЭЭД ЗАГНААД БАЙДАГ БҮДҮҮЛЭГ ХҮМҮҮС БИЙ ОРЖ ГАРАХ ГАЗАРГҮЙ ТҮРГЭН ДУУДХААР ТОЙР ЯВЖ ЯВЖ ИРДЭГ 22-Р ХОРООНЫ 5 Р ХЭСЭГИЙН ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ДООР ЯМАР АРИН ХААЛАГНЫ ХҮН ГЭХЭЭР ИНГДЭГ ЮМ ВЭ ЯДАРСАН БИДЭНД ГАЗАР ОЛДОХГҮЙ ХӨӨГДӨӨЛ БАЙДАГ ЭНЭ ХЭСГИЙГ ХАРИУЦСАН ХҮНД НЬ УЛАМЖЛУУЛААД ШИЙДЭЖ ӨГӨӨЧЭЭ ӨГӨӨЧЭЭ
2012-03-12
nalaih dvvrgiin negen delgvvrt hugatsaan hetersen baraa borluulj bna mergejliin hyanaltiin gazriinhan ochoj shalgalt hiimeer yum daa haana yu hoogeed bdag hvmvvs vee goy undaand yorooldn tuntastai bsan sayhan shdee helsen chin tooson ch shinjgvi suugaad bsan hvvmvvsee on sariign sain harj avch bgaaraa bidnii odor dutam hereglegddeg hvnsnii bvteegdehvvnd iim yum garch bga yum chin yaj uls oron hogjih vee dee hugatsaan duusan yumiig chin jaahan hvvhdvvd yugaach medehgvi avch hereglene geed boddoo
2011-10-31
zov bich l dee aldaagaa harad zasna gej naidie
2011-10-30
Áàÿí-ªëãèéä 240 õ¿í õîðäñðí Òîëáî ñóìàíä 30 ãàðóé õ¿¿õýä áóäààíä õîðäñîí .îäîî õ¿ðòýë ýäãýýð õ¿ì¿¿ñ öóñàí ñóóëãà ºâ÷íèé óëìààñ øàíàëæ áàéíà.õýí õàðèóöëàãà õ¿ëýýõ âý? . Àéìãèéí ÌÕÃ-ò îëîí õ¿í õóóðàì÷ äèïëîìòîé áàéíà ?¯¿íèéã øàëãàæ ºãºº÷
2011-10-28