Леванте Ла лигийг тэргүүлсээр байна
Испанийн Ла лигийн аравдугаар тойргийн тоглолтууд боллоо.
Лигийг нэг ч хожигдолгүй тэргүүлж байгаа Леванте Реал Сосьедадтай таарч тоглон эцсийн мөчид хожлын харьцааг эргүүлж чадсанаар 3:2-оор ялалт байгуулан ээлжит хожлоо авлаа.
Ингэснээр тэд Ла лигийн хүснэгтэд тэргүүллээ хадгалсаар байна. Тэдний араас хөөж яваа Реал Мадрид өөрийн цэнгэлдэхдээ Реал Мадридыг 3:0-ээр бут ниргэснээр амжилтаа ахиуллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ