
Монголбанк өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар 4.8 сая ам.долларыг 1394.50 төгрөгийн хаалтын ханшаар худалджээ. Харин 220.00 төгрөгийн хаалтын ханшаар 54.5 сая юанийг худалдсан байна.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ