Хан-Уул дүүрэгт айлын байшингийн агуулахад тавилга шатжээ
Өчигдөр нийслэлд гал түймрийн 1, галын зөрчлийн 3 дуудлага иржээ. Харин орон нутагт гал түймрийн хоёр дуудлага ирсэн байна. Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 21 дүгээр гудамжинд оршин суудаг иргэн Н-ийн байшингийн агуулахад байсан тавилга шатаж байжээ. Дуудлагын дагуу аврах гал унтраах 14 дүгээр ангийн тасаг ажилласан байна. Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р багийн иргэн Б-ийн 3х4 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг аврах гал унтраах 36-р ангийн тасаг унтраажээ. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 1б гудамжны 1 тоот иргэн Д-ын 4 ханатай гэр шатаж байсныг Аврах гал унтраах 16 дугаар ангийн тасаг тус тус ажиллаж унтраасан байна. Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ