Хотын мэр үүрэг өглөө
Удахгүй болох Шинэ жилийн баяр нь амралтын өдрүүдээр таарч байгаа. Иймээс энэ өдрүүдэд байгууллага бүр хариуцлагатай жижүүр томилж ажиллуулахыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болголоо. Иргэдийг тав тухтай баярлуулах үүднээс цахилгаан, ус, дулаан, нийтийн тээвэр зэрэг байгууллагууд онцгой анхаарч ажиллах, дүүргүүд иргэдээ зураг хөргөө татуулах, амарч зугаацах нөхцлийг нь бүрдүүлж сүлд мод засах, мөсөн хотхон урлах зэрэг ажлуудыг ч зохион байгуулахыг даалгасан байна. Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ