Нохойноос дор аашилж байгаа биз
Цаг хугацаатай өрсөлдөн нийслэлийн маань өнгө төрх өдрөөс өдөрт сайжирч байгаа. Нөгөө талд манай залуус соёлт хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхаж байгаагаа ихэд мэдэрч, цэвэрч боловсон байдлыг эрхэмлэх болжээ. Шуудхан хэлэхэд өрнийн соёл нийслэлд маань нэвтэрч, залуус маань үүнийг гүнээ ухамсарлах болсон. Дурьдаад байвал болох бүтэхгүй зүйл зөндөө л бий. Хамгийн гол нь нийгмийн эмх замбараа алдагдаж байсан ерээд оны тэр дүр төрх одоо алга болсон гэхэд болно. Ийм л соёлт ертөнцөд амьдарч байгаа хүмүүс мал шиг зүй бусаар аашлах нь ёстой л хирдхийлгэмээр. Ганган тэрэг хөлөглөсөн залуучууд машинаасаа гарч ирээд хотын төвд бие засч байна гээд бод доо. Өнөө цагт хотын төвд ялгадас шээсээ гаргадаг нохой ч байхгүй гэхэд болно. Ийм л гэрэлт эринд амьдарч байгаа залуу үе маань ийм нохойноос дор аашилж байгааг харахад ёстой юугаа хэлэхээ мэдэхийг болив

СЭТГЭГДЭЛ БИЧИХ