Швейцарийн банк татвараас зугатаагчдын мэдээллийг АНУ-д өгнө

img

Татвар төлөхөөс зугтаадаг чинээлэг Америкчуудын тухай мэдээллийг АНУ-ын засаг захиргаанд өгөхөд  бэлэн болсноо Швейцарийн банкууд мэдээлжээ. Энэ талаар "Bloomberg" дэлгэрэнгүй мэдээлсэн байна. АНУ удаан хугацааны турш Швейцарийн санхүүгийн томоохон компаниудтай хэлэлцээ явуулж байгаа бөгөөд тэдгээрийн дотор "Credit Suisse Group" ба "UBS"  зэрэг байгууллагууд багтжээ. Эдгээр банкууд нь чинээлэг Америкчуудад орлогоо нууж, татвараас зугтаах болом-жийг олгосон гэж Америкийн засаг захиргааныхан хардаж байгаа юм. 2009 оны намар "UBS" Америкийн 250 баяны талаарх мэдээллийг ил болгохыг зөвшөөрсөн байдаг. 2010 онд тус банк 4450 үйлчлүүлэгчийнхээ дансыг ил гаргажээ. АНУ-аас гадна банкны дансыг ил гаргахыг Герман, Их Британи, ОХУ шаардаж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ