“Шууд.мн”, “Шууд” тв-ийн уран бүтээлчдийг МЧБХ-ны 50 жилийн ойн медалиар шагналаа

img

МЧБХ бөхийн чөлөөт барилдааныг МУ-д хөгжүүлэхийн төлөө хөдөлмөрлөж алдаа оноо, амжилт ялалттай он жилүүд тэдний ард хоцорч энэ онд 50 жилтэйгээ золгож байна. Өнөөдөр МЧБХ-ны 50 жилийн ойн медалиар “Шууд. Мн” сайтын Ерөнхий редактор О.Наранхүү болон вэб админ А.Мөнхзаяа, Шууд телевизийн спортын сурвалжлагч А.Алтанчимэг нарыг шагналаа. “Шууд.мн” сайт болон “Шууд” телевизийн уран бүтээлчид Туркийн Стамбулд болсон чөлөөт бөхийн ДАШТ болон чөлөт бөхийн спортын эргэн тойрон дахь мэдээ мэдээлийг цаг алдалгүй үзэгч, уншигч түмэндээ хүргэж байсан билээ. Мөн жудо бөх, боксын ДАШТ-ийг ч цаг алдалгүй мэдээлж байсан.

Цаашид ч бид “Лондон-2012” зуны ХХХ олимпийн наадам дөхөж байгаа энэ өдрүүдэд тив, дэлхий, ОУ-ын томоохон тэмцээн уралдааныг цаг алдалгүй бэлтгэн үзэгч, уншигч та бүхэндээ хүргэх болно.  МЧБХ-ны 50 жилийн ойн медалиар МҮОНТВ-ийн “Чандмань” студын спортын сэтгүүлч Д.Батжаргал, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, Монголын үндэсний олон нийтийн радиогийн сэтгүүлч Д.Гэнээ, БТСГ-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Цагаанбаатар, Чөлөөт бөх сэтгүүлийн сэтгүүлч н.Өлзийсайхан, 5 цагариг сонины сэтгүүлч Р.Манлай, ТВ-9 телевизийн спортын албаны сэтгүүлч н.Шижирбат, н.Ганзул нарыг шагнасан юм.

ТВ-9 телевизийн бокс, чөлөөт бөх, жудо бөхийн ДАШТ-ийг шууд дамжуулсан бол спортын сэтгүүлч Шижирбат Бөмбөрцгийн бөхчүүд цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ