Үнэ хөөрөгдсөн Тайваний пүүс 500 сая долларын торгууль төлнө

img

АНУ-ын шүүх хавтгай дэлгэц үйлдвэрлэгч Тайваний хамгийн том пүүс “AU Optronics”-т шингэн кристал дэлгэц буюу LCD дэлгэцний үнэ хөөрөгдсөн хэргээр 500 сая ам.долларын торгууль төлөх шийтгэл ногдууллаа. Пүүсийн хоёр ахлах албан тушаалтныг гурван жил шоронд хорих болон тус бүр 200 мянган ам.доллар төлөх ял оноожээ. Тус компанийг LCD дэлгэцний үнийг өндөр байлгахаар өрсөлдөгч компаниудтай хуйвалдсан хэмээн буруутгаж байгаа юм. Энэ торгууль нь АНУ-ын шүүхээс зохиомол үнэ хөөрөгдөлтөнд ногдуулсан хамгийн өндөр торгууль болж байна. “Энэ нь баримтаар нотлогдсон, илэрхий хууль бусаар үнэ хөөрөгдсөн хуйвалдаан юм. Тиймээс 500 сая ам.доллар бол их биш, таарсан  гэж үзэж байна” хэмээн шүүгч Сьюзан Иллстон хэлжээ. LCD дэлгэцний үнэ хөөрөгдөлттэй тэмцэн Америкийн эрх баригчид цуврал арга хэмжээ авч байгаа юм. Өнгөрсөн жил БНСУ-ын Samsung компанийг оролцуулан долоон LCD дэлгэц үйлдвэрлэгчийг 553 сая ам.доллараар торгосон байна. Гэхдээ AU Optronics пүүс энэ мэдэгдлийг эсэргүүцэн, тэмцэхээ мэдэгджээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yum gaBI YUihALTAI YUB BE GEJ BI BODOJ BN
2012-10-11
батаа:
Зоригийн хэргийн талаар маш сонирхолтой мэдээ байна. Манайхаан орж сонирхоорой. Үнэн байж магадгүй л юм байна!!! www.mojgorhuu.wordpress.com
2012-10-01
zaluu:
manaid l ingemeer bgaamdaa!
2012-09-22
монгол:
Гэтэл манай улс үнэ хөөрөгдөхөд дуугай ард түмнээ мөлжүүлээд байдаг биз дээ. Ганбаатар л ганцаараа тэмцдэг.
2012-09-21
Novshiin USA:
USA novhnuud oorsdoo hiij chadahgui bolohoroo torgoj mongo olj baihgui yu. america uud gej busdiin hodolmoriig moljij bayjdag uls. latin america uud l ajil hiij baigashd unendee
2012-09-21
5 jiliin omno bas Toshiba LG nariig hamtad n LCD-iin uniig huurgusun hergeer ANU-iin shuuh 500 say dollaraar torgoson.
2012-09-21