Хятадад уурхайн осол гарч 28 хүн эрсдэв

img

Хий дэлбэрсний улмаас төв хятадын нэгэн нүүрсний уурхайд осол гарч улмаар 28 хүний амь үрэгдсэн байна. Хунан мужийн өмнөд хэсэгт орших Хэнгньяны уурхайд тус осол болсон бөгөөд аврах ажиллагааны үеэр зургаан уурхайчны амийг аварч чадсан байна. Манай өмнөд хөрш уул  уурхайн ослоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд жилд хэдэн мянгаар тоологдох уурхайчид ослын улмаас амиа алддаг юм. Осол гарсан Хунан мужийн энэхүү нүүрсний уурхай нь хэдийгээр аюулгүй ажиллагааны хэвийн байдлыг хангаж ажилладаг ч осол хувь хүний болгоомжгүй ажиллагаанаас үүдэлтэй хэмээн хятадын хэвлэлүүдээр мэдээлсэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mash saihan medee bna bayar hurgye osol garsand
2011-12-04
uhej uregdej baival taarna
2011-10-30