
Сири улсад ерөнхийлөгч Башар Ассадыг эсэргүүцсэн тэмцэл хөдөлгөөн хүчтэй өрнөсөөр байна.
Үүний зэрэгцээ эсэргүүцэгчдийн эсрэг цэрэг армийн хүч хэрэглэх нь хэрээс хэтэрч байна хэмээн өрнөдийн хэвлэлийн агентлагууд мэдээлж байна.
Сирээс ирсэн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр өчигдөр Сирийн Хомс хотод жагсагчдын эсрэг цэргүүд тийрэлтэт их буу, танкаар довтолж олон хүний амийг хөнөөсөн байна.
Армийнхан хот руу зогсолтгүйгээр пуужин харваж, танкаар буудаж байгаа бичлэг youtube сайт дээр тавигдсан байна. Ливийн удирдагч асан Муаммар Каддафиг үхсэний дараа Сирийн тэмцэгчид улам бүр хүчтэй тэмцэл өрнүүлж байгаа бөгөөд тэдний эсрэг ерөнхийлөгч Башар Ассад хайр найргүй цэргийн хүч хэрэглэсээр байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ