Монголбанк 21 сая юань худалджээ

img

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг.  Өнөөдрийн  гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 20 сая ам.долларыг 1402.68 ханшаар худалдах, 6.6 сая ам.долларыг 1402.00-1402.68 ханшаар худалдан авах санал ирүүлжээ. Монголбанк валютын дотоодын захын ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна. Харин юанийн дуудлага худалдаагаар банкууд 222.00-222.49 ханшаар худалдан авах санал ирүүлж, Монголбанк 222.39 төгрөгийн хаалтын ханшаар 21 сая юань худалджээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ