
Ливийн удирдагч агсан Муаммар Каддафигийн төрөлх хот Сирт хотод олон хүний цогцсыг олж илрүүлсэн байна.
50 гаруй хүний шарилыг нэгэн байшингаас олоход бусдад хөнөөгдсөн болохыг шарх сорви нь харуулж байна хэмээн шинжээчид хэлж байна. Эдгээр нь гол төлөв эмэгтэйчүүд, хүүхдүүдийн шарил байгаа бөгөөд Каддафигийн талыг баримтлагчид байсан болоод ийм цээрлэл хүлээхэд хүрсэн гэж таамаглаж байгаа аж.
Өмнө нь хүний эрхийг хамгаалах байгууллагын ажилтнууд олон хүний цогцсыг хураасан газрыг Сирт хотоос олж байжээ. Тухайн үед нэгэн зочид буудлын байрнаас 267 хүний цогцсыг олж байсан юм. Тэдний бүгдийг ньойроос буудаж хөнөөсөн болох нь тогтоогдсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ