
Сүхбаатарын талбай дээр агаарын бохирдлын эсрэг дулаалгын сарын аяны хүрээнд “Орон байраа дулаалцгаая” өдөрлөг үргэлжилж байна. 14 хоног үргэлжлэх энэхүү өдөрлөгт орон сууц, гэр орныг дулаан байлгах, дулаанаа хадгалах зориулалтай олон янзийн шийдэл бүхий тоног төхөөрөмж дэлгэгджээ.
“Тусгай дулаалгатай, инженерийн шугам сүлжээнд холбогдоход бэлэн амны орон сууцыг дахин төлөвлөлтөд орсон гэр хорооллын оршин суугчдад моргейжийн зээлээр олгох болно” өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэлж байсан.
Энэхүү аян нь агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгахад төр, захиргааны болон гадаадын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжих, олон нийтийг тэдгээрт татан оролцуулах, эрчим хүчийг хэмнэх, дулаан алдагдлыг багасгах талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ