Aгаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны XIV хурал маргааш 10.00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын уулзалтын танхимд болох гэж байна. Тус хурлаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2013-2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тухай болон энэ чиглэлээр эрчим хүчний салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид хэрэгжүүлэх ажлыг танилцуулах юм.
Мөн Зам тээврийн яамнаас нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцын талаар мэдээлэл өгнө.
Д.Цэцэг