
Монгол Улсад оюуны спортыг хөгжүүлэх, өсвөрийн шатарчдын тоглолт, ур чадвар, тоглолтыг сурталчилан түгээн дэлгэрүүлэх, шатар сонирхогчийн авъяас билгийг нээн илрүүлэх, оюуны цар хүрээг нэмэгдүүлэх, ирээдүйн олон арван алдартай сайн шатарчдыг төрөн гаргах, шатрын спортын хөгжилд зохих хувь нэмрээ оруулах зорилгын дор өсвөрийн шатарчдын тэмцээн болох гэж байна.
Монгол Улсын Гавьяат Дасгалжуулагч, Олон улсын мастер Д.Жигжидсүрэнгийн нэрэмжит 6 дахь удаагийн өсвөрийн шатарчдын тэмцээн 2011 оны арваннэгдүгээр сарын 11-нд болох аж.
8 нас хүртэл эрэгтэй, эмэгтэй
10 нас хүртэл эрэгтэй, эмэгтэй
12 нас хүртэл эрэгтэй, эмэгтэй
14 нас хүртэл эрэгтэй, эмэгтэй
15 – 18 нас хүртэл эрэгтэй, эмэгтэй гэсэн ангилалд явагдах тэмцээнээс эхний 3 багийг шалгаруулж “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагнал олгох юм байна.
Тэмцээний шагнал:
I байр “Хүндэт өргөмжлөл”, алтан медаль, мөнгөн шагнал 40,000 төгрөг
II байр “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн медаль, мөнгөн шагнал 30,000 төгрөг
III байр “Хүндэт өргөмжлөл”, хүрэл медаль, мөнгөн шагнал 20,000 төгрөг
IV байр “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагнал 15,000 төгрөг
V байр “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагнал 10,000 төгрөг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ