Монголбанк 22.6 сая ам.доллар худалдав

img

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг билээ. Тэгвэл өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 22.6 сая ам.доллар Монголбанкинд худалдах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1393.76 хаалтын ханштайгаар саналыг 100 хувь биелүүлсэн байна. Мөн юаний дуудлага худалдаагаар Монголбанкнаас дөрвөн сая юань худалдан авах санал ирсэн бөгөөд Монголбанк арилжаанд оролцоогүй байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ