Стратегийн түүхий эдээ урсгахыг үл зөвшөөрөгч Оросуудыг яах вэ?

img

Ковыктагийн байгалийн хийн ордыг ашиглаж эхлэх хугацаагаа наашлуулж  буй Оросууд  Зүүн хойд азийн орнуудыг чиглэн Хятад руу дахин хий дамжуулах хоолой барих гэж байна. Долоон жилийн өмнө ОХУ-аас Хятадыг зорьсон байгалийн хийн хоолой баригдахад нутгаараа дамжуулалгүй тойруулаад алдчихсан манай тухайд энэ удаагийн боломжийг алдчихгүй юмсан гэсэн эрмэлзэл бүхий  байр сууриуд  сүүлийн үед тод дуулдах болов.

Байгалийн хийн батлагдсан нөөц гээд байхаар зүйл манайд одоогоор үгүй ч, дэлхий нийтийн  эрчим хүчний эх үүсвэрүүдийн тэргүүлэгч болж мэдэхээр байгаа эл  шатах ашигт малтмалыг ирэх олон жилүүдэд Монгол Улс ашиглах нь зөв гэсэн зүйлийг мэргэжилтнүүд хэлдэг.  Газрын тосны ордод газрын тостой хамт, эсвэл дангаараа хийн орд, мөн нүүрсний ордод нүүрсний хий байдлаар тохиолддог байгалийн хийн эрэлт дэлхий дахинд 2030 он гэхэд 50 хувиар нэмэгдэх прогноз гарчихаад байгаа бол манай тухайд хийн хэрэглээг нэмэгдүүлэх нь утаа, агаарын бохирдлын эсрэг чиглүүлэн сэдэж хийгээд байгаа өч төчнөөн ажилтай харьцуулаад байхааргүй үр дүнг дагуулна гэдэг.

Манай улс эрчим хүчний эх үүсвэр болох  нүүрсний ихээхэн нөөцтэй, дэлхийн хэмжээний том ордоо эргэлтэд оруулах гэж байгаа ч  нөгөө талаас нь харвал эрчим хүчний хямд эх үүсвэр бөгөөд байгаль орчинд хал багатай  хийн  түлшний бодит хэрэглээг  нэмэгдүүлье гэвэл эхэнд өгүүлсэнчлэн газар нутаг дээгүүрээ байгалийн хийн хоолойг дамжуулан өнгөрүүлэх шаардлагатай юм.

Өдгөө  жилд 20 орчим мянган тонн  шингэрүүлсэн хийн түлш ашиглаж байгаа Монголын нутаг дэвсгэр дээгүүр  ОХУ-аас Хятад руу,  Зүүн хойд азийн орнууд руу татах  хийн  хоолойг дамжуулан өнгөрүүлэх хүсэлтэй байгаа тухай яриа  Орос, Хятад, Солонгос, Япон улсуудтай хамтран зохион байгуулж ирсэн “Зүүн хойд азийн байгалийн хий болон дамжуулах хоолойн форум”-ууд дээр  удаа дараа яригдаж ирсэн. 12 дахь удаагийн ээлжит форум наймдугаар сарын сүүлээр  Улаанбаатарт болоход манай улсын баруун аймгуудын нутаг дэвсгэр дээгүүр дамжуулах хоолойг байгуулах боломж байгаа талаар нөгөө талуудад дуулгасан ч  нааштай хариу дуулаагүй.   Улаан-Үд хот руу байгалийн хий татахдаа Улаанбаатар хоттой хамтруулж дэд бүтцийг нь барьж болох юм байна гэсэн таамаглалыг ОХУ-ын Эрхүү мужийн академиас дэвшүүлсэн тухай Газрын тосны газрын орлогч дарга Ц.Амараа ярьж байсан ч,  Оросууд стратегийн түүхий эдээ манай улсаар дамжуулан урсгахаа тэгж амар зөвшөөрөхгүйд учир байгаа юм.

Оросуудын дураараа дургиад ашиглаад байгаа байгалийн хийн нөөцийн ихэнх нь  цэвэр өөрийнх нь  бус дундад азийн орнуудынх ч гэлээ, нэгэнтээ Оросууд эзний зангаар түрэмгий байна.  Бүр Европын орнуудыг хэрхэн  дарамталж буй талаар, дураа хүрвэл шоо метр тутмын үнээ нэмчих гээд байдаг болсон тухай нь,  эзэн Оросын дарамтад байхыг Европын холбоо хүсэхгүй байгаа талаар ажиглагчид бичиж буй. Гэсэн ч геополитикийн холч хараагаар байгалийн хийгээ гадагш гаргах сувгууд дээрээ нямбай хандаж ирсэн Оросууд өөртөө хамгийн ашигтай байдлаар шийдвэрлэж байна. БНСУ руу хий нийлүүлэхийн тулд Хойд Солонгосын нутгаар дамжуулахаар гэрээ үзэглэсэн бол  Зүүн хойд азийн орнуудад бүрэн хүрэхийн тулд Япон улстай тохиролцон далай доогуур дамжуулах хоолойгоо байгуулах тухай яригдаж байгаа. Газар хөдлөлт, цунамийн уршигаар ихээхэн хохирол үзэж эрчим хүчний эх үүсвэрийн гачаалтай байгаа Наран улсад энэ нь үр ашигтай тусахаар харагдаж байгаа. Гэхдээ том гүрэн том бодолтой, тулхтай хандаж байгаа юм.

Харин нефтийн бүтээгдэхүүний хувьд өөрөөс нь 98 хувь хамаардаг Монгол Улсын газар нутаг дээгүүр дамжуулах хоолой  өнгөрүүлэхийг Кремль зөвшөөрч чаддаггүй дүр зурагтай. Монголчуудын тухайд хойд хөршөөсөө нефтийн бүтээгдэхүүн  биш  байгалийн шингэрүүлсэн хийн хамаарал илүү болно гэдэг нь эрчим хүчний хямд эх үүсвэртэй  байгаль орчинд хохирол бага үзүүлэх түлштэй золгоно гэсэн үг.  Тэрчлэн өнгөрөгч баасан гарагт Нийслэлийн нутгийн зөвлөл ТББ-аас Монголын газар нутаг дээгүүр байгалийн хийн хоолойг дамжуулан барихыг дэмжье,   манай талын саналыг хүлээж авдаггүй Орос, Хятадын удирдлагуудад  ард түмнийхээ хүсэлтийг  Ерөнхий сайдаараа дамжуулан хүргүүлье, үүний тулд ард түмнийхээ  гарын үсгийг  цуглуулъя  гэсэн гэсэн санаачлагыг гаргаад байна. Улаанбаатарыг утаанаас салгахад чиглүүлэн урт болон богино хугацаанд хийж хэрэгжүүлж болох  хоёр том ажил  бийн нэг нь байгалийн хийн хэрэглээнд шилжих. Урт хугацаанд бол улс даяараа орон сууцанд орох.  Энэ нь дэлхий нийтийн жишиг гэдгийг, Туркийн Анкара хот байгалийн хийн хэрэглээгээ нэмэгдүүлсэнээр утаанаас ангижирсан талаар тус санаачлагыг гаргагчид хэлж байсан. Ер нь бол дэлхий дахины байгалийн хийн хэрэглээ нэмэгдэж,  энэ чиглэлийн томоохон компаниудын үйл ажиллагаа улам бүр өргөжиж байгаа билээ.

Манай тухайд хоёр хөршийнхөө ая талыг харж байж  хийн хэрэглээгээ нэмэгдүүлэхээс  өөр сонголт бий юү гэдэг асуулт гарч ирнэ. Тэрдундаа  байгалийн хий үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч  Оросын ая талыг олохын тулд хэрхэн тохиролцох вэ гэдэг асуудал бий. Оросууд байгалийн хийгээ стратегийн гэж жичлэн үзэж дэлхий дахинд тоглолт хийж байгаа бол бид ч бас стратегийн орд газруудаа эргэлтэд оруулж байгаа улс. Гол нь баялгаа гаргах дэд бүтэц болоод  суваг хязгаарлагдмал. Энэ бидний сул тал. Тэрчлэн Тавантолгой ордыг эргэлтэд оруулах хөрөнгө оруулагчийн тендерт Орос, Хятад хоёр  яадаг ч байсан шалгарах нь тодорхойг хаа хаанаа хүлээн зөвшөөрдөг. Учир нь тэд манайхтай  мөнхийн хил залгасан хөдөлгөөнгүй хөрш гэдэгт  байгаа. Энэ сул тал нь бидний ямар ч давуу талын хүчийг сулруулж ирсэн аюул бий билээ. Тэгэхээр бид байгалийн хий хоолойг нутаг дээгүүрээ өнгөрүүлэхийн тулд Оросуудын өөдөөс гаргаж тавих нөхцөл юу билээ гэдгийг анхааралтай харж хөдлөх ёстой аж.

Энэ чиглэлд биднийг тоохгүй байгаа Оросууд ирэх 20 жилд тэргүүлэгчийн байр сууриа хэвээр хадгалахыг эрмэлзэж буй бөгөөд Зүүн хойд азийн  орнуудыг чиглэсэн байгалийн хийн нийлүүлэлтээ улам нэмэгдүүлэхийн зэрэгцээ Европын зах зээлд  голчлон ноёрхохыг чухалчилж байгаа.

Харин тус улсын хэт хамаарлаас сэрэмжилсэн   Европын холбоо эсрэг тодорхой арга хэмжээнүүдийг авахаар шинэ боломжуудын эрэлд гарсан. Одоогоор олигтой үр дүнд хүрээгүй ч, тэд сэрэмжтэй байгаа нь Оросууд Европын зах зээлийг тэгж амар эрхшээлдээ оруулж дийлэхгүй болов уу гэсэн прогнозыг хийхэд хүргэж байна. Байгалийн хийн мэдэгдэж байгаа нөөцөөрөө өдгөө Оросын дараа бичигдэж буй Иран улс дэлхийн хамгийн их хийн нөөцийг агуулж буй  ордынхоо үр шимийг дэлхий дахинд хүргэхээр Ирак, Сири улсуудтай  хий дамжуулах хоолой  байгуулах тухай гэрээг үзэглэсэн. Гэрээний дагуу баригдах хоолойгоор Ираны байгалийн хий Европын орнуудад хүрэх юм.  Мэдээж газар нутаг дээгүүрээ өнгөрүүлж буй Ирак, Сири улсуудад ч нийлүүлэгдэх бөгөөд гол нь Европ дахинд Оросууд дангаараа тоглохгүй гэдгийг бататгаж буй явдал юм.

Тэрчлэн эрчим хүчний шинэ эх үүсвэр  байгалийн хийн хэрэглээ дэлхий нийтийг хамран урагшилж байгаа энэ үед  тэргүүлэгч эдийн засаг АНУ-ын тухайд байдал ямар байгааг цухас хөндөе.

Америк байгалийн хийн   дотоодын нөөцтэй бөгөөд  эрчим хүчний тусгаар тогтнолд хүрэхийн төлөөнөө байгалийн хийд   ихээхэн найдлага тавьж буй.  Газрын тосны томоохон  корпорациуд нь  байгалийн хийн эрэл хайгуулд их хэмжээний хөрөнгө мөнгө хаяж байгаа нь үүнийг илтгэнэ.  Хэдийгээр байгалийн хийн хэрэглээг онцгой ихээр нэмэгдүүлэх тухай Б.Обамагийн санал санаачлагыг конгресс нь төдийлөн дэмжээгүй ч, улстөрийн нөхцөл байдлаас илүүтэй дэлхий дахины түүхий эдийн нөөцийн хомсдол, эдийн засгийн болоод байгаль орчны тулгамдсан асуудлууд нь байгалийн хийг хүссэн хүсээгүй дэмжих шаардлагыг дагуулж байгаа юм.

Дэлхий нийтэд  өртөг бага шаардагдах,  байгаль орчинд хал бал багатай эх үүсвэр байгалийн хийн хэрэглээгээ улам дэлгэрүүлэх шаардлага ийм маягаар байгаа ч, яг л газрын тосны төлөөнөө тэргүүлэгчид далд хэрнээ том тэмцлийг өрнүүдэг шиг байгалийн хий ч амар амгаланг дагуулахгүй янзтай.

Э.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mongol oron shohoiniho erdes-g ashiglaj tuunees garah hii ni ene hiitei adilaa, gewch gargah ortog ni ihtei baidag jum bna. Ene talaar USA mash ih turshlagatai bddagaa. Herew uuniig hiih talaar manai talaas ilerhii haragdwal oros tertei tergui gasnii unagahaas aigaad ireh cag ni ireh bishuu. Polshuud ene tal mash ih horongo oruulj. Europiin ornuud demjij bna. Uhaantai bodlogo.
2012-03-09
Free knowledge like this doesn't just help, it prmoote democracy. Thank you.
2011-12-30
tsarai aldahiig hussen guilagchid ve terniig avahaar mongol suga hugjih yumuu turulhiin guilagchin zantai yumnuud boliochee ajlaa hii
2011-12-15
Ард түмний хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй байх л даа. Хий дэмий хэн нэгэн баян луйварчин эсвэл намын төлөө жагсаж байхаар... Жишээ нь давуу, уутаар хийн хоолой хэлбэртэй урт зүйл хийгээд Оросын элчингээс Хятадын элчин хүртэл цуваа болгож зогсоох хэрэгтэй. Мэдээж голд нь засгын газрыг оруулж байж Монголоор дайруул гэсэн санааг гаргана.
2011-12-06
heden orduudaaraa turii barij baigaad undesten dayaraa tolgoigoo avhuulah vii dee, yu ch chadahgui yum hoino tom gurnii togloom bolood baij baihaas uur yahav...
2011-11-22
Манай нутгаар хийн хоолой дайруулахгүй гээд зүүн талаар тойруулсан одоо бас баруун талаар чинь тойруулна гэж байна. Тэгвэл та нарыг 5 толгойгоос хаслаа шүү гээд хэлэхэд л болоо юм биш үү. Юунд нь нэг их царай алдаад байгаа юм.
2011-11-01
5 tolgoin tenderees Orosuudiig xas
2011-11-01
Uran, nuursee ogoxoo bolichix
2011-11-01
Гуйх хэрэгггүй. Харин нүүрсээ нэрээд өөрсдөө хэрэглэж зах зээлээ хамгаалья. Ингэхгүй бол бэлэнчлэгдээд манай зах зээл хаагдана.
2011-11-01
ner mer n yamar ch sonin yumbdee ! Utag uchir algaa! Orsuud yahiig bid nar hezee meddeg bolsiin, hudlaa tom tom yum saraachij baihiin, Iim asuudliig ih tom setgej hiij chaddag turiin bolon, geopolitikiin bodlogo, bisiness ediin zasgiin olon zuil tusgagdaj eniig n diplomat arga uhaanaar n yarinuu gehees yugaa ch medehgui setguulch uhaantai yumnuud duraaraa demiirch, hereggui yum saraachij baihiin.
2011-11-01
манай засгийн газар нүүрсний орд газруудаа олдсныг нь хужаа руу хямдхаан гаргаад байна. Харин гадагшаа гаргах нэг хэсэг орд газартаа түүнд нь таарсан дэд бүтцийг хөгжүүлж харин зарим орд газартаа түшиглэн нүүрснээс хий гаргах үйлдвэрээ барих л хэрэгтэй. Экспортлох ч яамай өөрсдийнхөө хэрэгцээг хангаад гаднаас царай алдахгүй байх хэмжэнд бол эхний ээлжинд болно ш дээ
2011-11-01
манай засгийн газар таван толгойн хөрөнгө оруулагчдын гэрээг орос хятадгүйгээр хийхэд хэцүү нь мэдээж. Гэвч юмны эзэн сумын занги юм чинь иймэрхүү өөрсддөө зайлшгүй хэрэгцээтэй зүйлийг хоосон ах нар гээд үзэглээд байхын оронд зөрүүлээд инээж байгаад л трхирчох хэрэгтэй л дэ. Тавантолгойн гэрээнд оросууд найдвартай орох нь үнэнч монголын засгийн газрын тавьсан хүсэлтэнд үгүй гэж хэлж чадахгйү шүү дэ. Харин манай засгийн газрын тэргүүд сайд нар ингэж улсдаа ашигтай зөрүү гэрээ хийхийн оронд өөрсдийнхөө өрх гэрийн дансанд яавал ашигтай байх, их мөнгө олж авах талаар боддог нь харамсалтай.
2011-11-01
gaz damjin ungruuleh shugam tatahiig zuwshuuruh heregtei. tegeed tranzit tatvar avah heregtei shd. daraa n ene gaznaas hurteh ch yum biluu
2011-10-31
Бидний сонгосон манагууд хийж чадах болов уу
2011-10-31
Бүх төрлийн машины өвлийн хучлага захиалгаар хийж байна. 9517-4824
2011-10-31
Оросыг дайраад л эзэлчий. Сураагүй биш ямар.
2011-10-31
muu hulnas aluurchin oros sonoosei vzen uadaj bna mongolchuudiig alj huadaj gazar nuygiig ni hvn amtai ni avsan free buriat free tuve free halimag
2011-10-31
ene baigaliin hii geech ni yag yaadiin? Shatahuunaas tusdaa ym bga bizdee? oilgosongui
2011-10-31
ugaasaa tiim shde GOGO ardchilsan naminh olloo huwisgalt naminh shuud.mn ardin nam ardin zasgiinh mongold ardchilal enee teree gesen yum yag unendee baihgui shde odoo yag manjiin darlald baih ueiinhtei yag adilhan baigaa
2011-10-31
Shuud mn SOnooroi man iin tuhai magtsan yum bixheed magtsan setgegdel oruulaad muupsaniig ni oruulahgui haachihdag aan baa oorsdiih ni archaagui aldaag helheer oruulahgui bdg. Uneheer archaagui golOgniid ajildag yum bn daa. Sorry taarsan ymnuudad taarsan ugiig ni hereglelee. Buh setguulchid medeelliin heeegsluud ni danda hen negnii bogsiig dolooj hool goridson nohoi shig archaagui adgiin amitad Monglchud gej
2011-10-31
hiin hooloigoo manaihaar dairuulaagui geed 5ntolgoi tusuluus orsiig has uuduus ni hederleed tusgaar uls gedegee haruulah heregtei sh dee ukrain gurj geed orsuud deerlhej chadahgui bga biz dee odoo orsiin turiivch boloh uls bol mongol orsiin tomchuud hytaduudtai nuuts geree hiij mongol ulsiig tuuhii ed niiluulegch uls bolgoh tuuhii ed bolovsoruulah oron bolgoj bolohgui gedeg tal deer tohirson gesen shuu
2011-10-31
hudlaa garuud odoo manaih oorstoo nevt bolovsruuldag bolchihvol tord bga hulgaichuud mongo oloh araggui bolno gesendee l hiin tulsh gej hutsaj bga tsaad sanaa ni
2011-10-31
Тавантолгойн тендерээс Оросыг байгалын хий нийлүүлэх шугам Монголын нутгаар дайруулаагүйг шалтаглан гаргах хэрэгтэй
2011-10-31
teneg durak ve. ALI 2000 OND L MONGOL-R DAIRUULSAN BOL ODOO BENZIN GEJ TENEGTEHGUI BAISAN YUM ZA
2011-10-31
ynen orosoos ali boloh l haraat baihaa bolih heregtei
2011-10-31
Zes hoishoo garahaa boliod udaj baigaa, Selengiin tushig dehi prophecy mining l oros ruu nuurs exportloj baigaa, Mongolchuud bid nar 51% ezemshdeg erdenetiin zes haashaa garahiig medehgui bhad 1 ch huvi ezemshdeggui tumriin huder, tsair, jonsh, neft, nuursnii orduudaas garch baigaa huderiig haashaa gargahaa yaaj medeh yum vee ain haha. Ted chini uhsan yumaa 100%, uhaj baigaa companaa 100% tur ni ezemshij baigaa bolohoor medej baigaan.
2011-10-31
Ковыкта биш Хөвөгтэй гэдэг монгол үг шүү дээь Хөвөг гэж мэдэх үү, хөвөг байдаг газрыг хөвөгт буюу хөвөгтэй гэж байгаам
2011-10-31
orosuud mongoliig hogjchih wii gehees shees ni goojdog gej bgaa. mongoliig urgelj yaduu buurai bailgah sonirholtoi bdag bh oo
2011-10-31
Таван толгойн гэрээгээрээ наймаалцах хэрэгтэй
2011-10-31
ad 2 hilee haahad l duusaa shdee eswel tatwaraa tultal ni osgodog ch yumu
2011-10-31
2 tom gurnii dund bga uls ali aliniig ni argadaj l bhgui bol duusanshdee oros hyata
2011-10-31
Оросууд Укриан Польшийн гашуун туршлагаас айгаад манАЙХААР ЯВУУЛАХГҮЙ БАЙГАА ЮМ. Баахан хий хэргэлчихээд хоёр чихийг минь ав гээд хэвтчихвэл баларлаа гэж бодож байгаа юм. Манайх өр төлөхгүй гэж гүрийгээ биз дээ.
2011-10-31
Orosuud Mongolyn daisan gedegiig hezee uhaarah ve.. Tegeheer manai gazar nutgaar dairuulna gedeg hudlaa l bgui yu. Tsarai aldaj yadag bna. Orond ni hamag yumaa aldaad duusna biz.
2011-10-31
ynen orosoos ali boloh l haraat baihaa bolih heregtei
orosuud ch nobshiin zantai l daa. xujaa nart shuluulaad baij baixdaa taarsan uls daa xoorxii
2011-10-31
оросуудад нүүрсээ өгөхөө больчийл дооо.... зэсээ бас өгөхгүй адилхан новширийл доооо яадгийй аайн
2011-10-31
Zes hoishoo garahaa boliod udaj baigaa, Selengiin tushig dehi prophecy mining l oros ruu nuurs exportloj baigaa, Mongolchuud bid nar 51% ezemshdeg erdenetiin zes haashaa garahiig medehgui bhad 1 ch huvi ezemshdeggui tumriin huder, tsair, jonsh, neft, nuursnii orduudaas garch baigaa huderiig haashaa gargahaa yaaj medeh yum vee ain haha. Ted chini uhsan yumaa 100%, uhaj baigaa companaa 100% tur ni ezemshij baigaa bolohoor medej baigaan.