Саддам Хусейны хөшөөний хэлтэрхийг үнэ хүргэж чадсангүй
Иракийн удирдагч Саддам Хусейныг хүн төрөлхтний эсрэг хийсэн гэмт хэрэгт буруутган, дүүжилж хөнөөснөөс хойш хөшөөнийх хэлтэрхийг нь хүртэл зарж, дэлхий даяар мэдээлэх болжээ. Их Британийн армийн байлдагч Найжел Эли Саддам Хусейны алдартай хүрэл хөшөөний өгзөг хэсгийг зориудаар авч, түүнийгээ эх орон руугаа ачуулж авчраад, дуудлага худалдаанд тавьсан юм. Найжел дор хаяж 283 мянган евро үүгээрээ олно гэж найдаж байжээ. Гэтэл ердөө 21 мянган евро л нэгэн хүн санал болгосон байна.
Дуудлага худалдааны газрын төлөөлөгч Чарльз Хэнсон хэдийгээр хөшөөний хэлтэрхийг хүмүүс ихэд сонирхож байсан ч их үнэ хаях хүн олдоогүйг дурьдсан байна.
Найжел Эли Америкийн усан цэргийн ангийнхнаас Саддам Хусейны хөшөөний хэлтэрхийг эх орон руу нь дөхүүлж өгөхөд туслахыг хүсэхэд тун дуртай тусалсан аж. Мөн тэрээр хөшөөг тээвэрлэхийн тулд ачаанд багагүй мөнгө төлсөн юм байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ