
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Грациано Да Силва өнөөдрөөс манай улсад ажлын айлчлал хийж байгаа.
Ноён Грациано Да Силва Ерөнхийлөгч, Шадар сайд нарт бараалхахын зэрэгцээ Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай хэлэлцээр хийсэн байна. Мөн Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хооронд дараагийн таван жилд хамтран ажиллах асуудлаар санамж бичигт гарын үсэг зуржээ.
Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар өөрийн улсын үржил шимтэй газар нутаг, олон сая мал сүргийн нөөц баялагт тулгуурлан Монголын органик хүнсний бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах, экспортлох, хүнсний тусламж авдаг улс орноос хүнс экспортлогч улс орон болох, Монгол Улсыг Ази, номхон далайн бүс дэх улаан буудай, малын гаралтай бүтээгдэхүүний нөөц, бааз, загвар улс орон болох Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой болох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ