Хүнсний талон олгох ажил үргэлжилж байна

img

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөрөөс иргэдэд хүнсний талон олгох ажил 2009 оноос хойш эхэлсэн. Тодруулбал, амьжиргааны төвшинг ялган тодорхойлж, хүнсний дэмжлэг хэрэгтэй байгаа нэн эмзэг, ядуу өрхүүдэд болон асаргаа сувилгаа шаардлагатай  нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст хүнсний талон олгодог болсон. Эхний удаагийн хүнсний талон олгох ажил 2009 оноос өнгөрсөн оны наймдугаар сарыг дуустал үргэлжилсэн. Одоо хоёрдугаар арга хэмжээний хүрээнд хүнсний талон олгох ажил үргэлжилж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ