
Улаанбурхан өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор 3-14 насны бүх хүүхдийг улаанбурхан-улаанууд өвчний эсрэг вакцинжуулах компанит ажлыг энэ сард улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Дархлаажуулалтад Хүний хөхөнцөр вирусын эсрэг вакциныг нэвтрүүлсэн Сэлэнгэ, Өмнөговь аймаг, нийслэлийн Баянгол, Багануур дүүргийн 3-10 насны хүүхдүүд, бусад аймаг, дүүргийн 3-14 насны хүүхдүүд энэхүү улаанбурхан, улаануудын эсрэг хавсарсан вакцины нэмэлт дархлаажуулалтад хамрагдах юм. Улсын хэмжээнд нийт 580.849 хүүхэд хамрагдана.
Дархлаажуулалт нь өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд 10 хоногийн турш үргэлжлэх юм. Вакциныг сумын эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, сургуулийн дархлаажуулалтын түр цэгүүдээр хийнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ