5-р цахилгаан станцын тендерт өрсөлдөгчидтэй нэг бүрчлэн уулзана
Дулааны 5-р цахилгаан станц төслийн танилцуулга болон сонирхогч талуудын зөвлөгөөн маргааш эхлэх юм байна. Арга хэмжээг Төрийн өмчийн хорооны Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын газрын дарга Б.Заяабал нээх бөгөөд уг төслийн Техник эдийн засгийн үндэслэлийн талаарх илтгэлийг Эрчим хүчний газрын Дулааны 5-р цахилгаан станц төслийн удирдагч Б.Эрдэнэбилэг тавих аж.
Мөн тус төслийн зөвлөх баг сонирхогч талуудад зориулсан илтгэл сонирхуулах бол урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг худалдаж авсан талуудтай өөрсдийнх нь хүсэлтээр ТӨХ нэг бүрчлэн уулзалт зохион байгуулах юм байна.
Улаанбаатар хотод баригдах 450 МВТ хүчин чадалтай Дулааны цахилгаан станцын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар үйлчилгээ хийх, шилжүүлэх нөхцөлтэй (Барих-Ашиглах-Шилжүүлэх төрөл) концесс олгох шалгаруулалтын урьдчилсан тендерийг Төрийн өмчийн хорооноос хувийн хэвшлийн хуулийн этгээд, эсхүл хуулийн этгээдүүдийн нэгдлийн дунд зарлаад сар гаруй хугацаа өнгөрч байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ