
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг. Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд найман сая ам.доллар худалдан авах, 22 сая ам.доллар Монголбанкинд худалдах санал тус тус ирүүлжээ.
Монголбанк 1384.0 хаалтын ханштайгаар 22 сая ам.доллар худалдан авав. Мөн юанийн дуудлага худалдаагаар Монголбанкнаас 34 сая юань худалдан авах санал ирсэн бөгөөд Монголбанк арилжаанд оролцоогүй байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ