Березовский, Абрамовичийн эсрэг шүүхдэхдээ 100 саяыг зарцуулжээ

img

Оросын тэрбумтан Борис Березовский, Роман Абрамович нарт холбогдох хэргийг шүүх хурал Их Британийн түүхэн дэх хамгийн их мөнгө зарцуулсан шүүх хурал болоод байна. Одоогоор Борис Березовский шүүх хуралд 100 сая гаруй паунд зарцуулжээ. Хэргийн мөрдөн байцаалт 2007 оноос эхэлсэн юм.  2000-2003 онд “Сибнефть компанийн хувьцааг Роман Абрамовичийн дарамтанд автан, зах зээлийн үнээс доогуур үнээр зарсан гэж Борис Березовский зарга мэдүүлж, 5.5 тэрбум ам.доллар нэхэмжилж байгаа юм. Үүнээс өмнө Борис Березовский эхнэр Галин Бешаровагаас салахдаа 165-220 сая паунд нөхөн төлбөр болгож олгосон нь Их Британий түүхэн дэх хамгийн үнэтэй салалтаар тэмдэглэгдсэн юм байна. Борис Березовский энэ удаад 5.5 тэрбумыг олж авахын тулд 100 саяыг зарцуулахыг асуудал гэж үзэхгүй байгаа бололтой.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

2 t1 jud
2011-11-01
odoo alaltsaach
2011-10-31