Усны тоолуур яагаад хэрэгтэй вэ?

img

Монгол улсын иргэн бүр хоногт 1 литр ус хэмнэвэл хоногт 2.5 сая литр, сардаа 75 сая литр, жилдээ 900.000 тонн буюу Улаанбаатар хотын 6 хоногийн усны хэрэгцээг хангах хэмжээний усыг хэмнэх аж. Усны тоолуур яагаад хэрэгтэй вэ? Төвлөрсөн усан хангамжийн системд холбогдсон усны тоолуургүй өрхийн нэг хүний хоногийн усны хэрэглээг 230 литрээр тооцдог. Энэ тоог гаргахдаа нийт байрны усны хэрэглээг оршин суугчдын тоонд харьцуулж гаргадаг. Харин гэртээ тоолуур тавиулсан өрхийн хувьд нэг хүний хоногийн дундаж хэрэглээ 80-82 литр байна. Өнөөдрийн байдлаар тоолуургүй өрхийн нэг хүн сард  цэвэр усанд 3201.6 төг, бохир усанд 1465.91 төг төлдөг. 4 ам бүлтэй усны тоолуургүй өрхийн хувьд: Цэвэр ус 4 хүн х3201.6=12806.4 төг Бохир ус 4 хүн х1465.91=5863.6 төг Нийт 18670 төг буюу жилд 224040.48 төг төлж байна. 4 ам бүлтэй усны тоолууртай өрхийн хувьд: Цэвэр ус 4 хүн х 319.70=1278.8 төг Бохир ус 4 хүн х183.48=733.92 төг Нийт 2012.72 төг буюу жилд 24152.64 төг төлж байна. Тоолуур суурилуулж, ашигласнаар жилд 199887.84 төгрөг хэмнэж, усны зардалдаа 88%-ийн хэмнэлт гаргадаг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тоолуураар тооцож усны мөнгөө төлвөл бодит хэрэглэсэн усныхаа мөнгийг өгнө харин задгайгаар бодуулж төлж байгаа хүмүүс тэнэг л байна даа ямар их мөнгө алдаж байгаагаа мэдэхгүй л бн даа
2012-09-27
манайх тоолууртай. Цэвэр ус 9000, бохир ус 5500, халуун ус 20000 төгрөг гарч байгаам даа. Цэвэр ус гэдэг нь хүйтэн ус + халуун ус х 319,87 төг гэнэ. Халуун ус нь халуун ус х (1150+653.7) гэнэ. 1150 нь халуун ус халаасны мөнгө гэсэн. 653,7 болохоор халуун ус халаасны мөнгө гэнээ. Бойлероор халаахад иим мөнгө нэмж авдаг гэнэ. Уул нь дутуу халааж байгаа бол 1150 нь багасмаар юм.
2012-08-24
1000 м3 гэвэл өөр гарна Гэхдээ ус халаасны мөнгө гэж 4 хүн*1650 (1100) гээд бодоход жилд 140800 төг авна Тэгэхээр жилд 199887.84 төгрөг хэмнэсэн мөнгөө ийм нэртэй зардлаар алдана
2011-11-07
Тоолуургүй байх нь дээр байна Тоолууртай айлыг хүнээр биш хэрэглэсэн усаар нь үржүүлэх ёстой Худлаа тооцоогоор тархи угааж байна 1 хүн халуун хуйтэн нийлээд 83 литр гэвэл 4 хүн нийтдээ 83500 төг төлнө
2011-11-07
манайх тоолууртай. Цэвэр ус 9000, бохир ус 5500, халуун ус 20000 төгрөг гарч байгаам даа. Цэвэр ус гэдэг нь хүйтэн ус + халуун ус х 319,87 төг гэнэ. Халуун ус нь халуун ус х (1150+653.7) гэнэ. 1150 нь халуун ус халаасны мөнгө гэсэн. 653,7 болохоор халуун ус халаасны мөнгө гэнээ. Бойлероор халаахад иим мөнгө нэмж авдаг гэнэ. Уул нь дутуу халааж байгаа бол 1150 нь багасмаар юм.
1000 м3 гэвэл өөр гарна Гэхдээ ус халаасны мөнгө гэж 4 хүн*1650 (1100) гээд бодоход жилд 140800 төг авна Тэгэхээр жилд 199887.84 төгрөг хэмнэсэн мөнгөө ийм нэртэй зардлаар алдана
tsever bohir usnii mungiig hunii toogoor urjuuldeggui shu de, gerte tooluurgui hun bichjee. deerees n us halaasnii mungu sar bur 9 myanga orchim avdag, er n oiroltsoo do, zadgaigaar bodsontoigoo
2011-11-01
Хэрэгтэйлдээ гэхдээ литрээр нь тооцож авышдээ ? 4 хүн хэзээ ч ийм бага хэрэглээ гаргахгүй нэг литр ус 26мөнгө өнгөрсөн жилийн баталсанаар 4хүн бол өдөрт дунджаар 1тонн ус хэрэглэнэ тэгээд бодоод үзсэн дээр байх
2011-10-31