Төрийн дээд шагналаар шагнуулах хүсэлт ирүүлсэн хүмүүсийн талаар хэлэлцэв

img

Баянзүрх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал өнөөдөр болж НИТХ-ын 59-р тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиож байгаа ажлын тухай хэлэлцсэн юм. Мөн хог хаягдлыг ангилан ялгаж хоггүй хороо болох Жайкагийн төслийг долдугаар хороонд хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн тухай, Дүүргийн ИТХ-ын 10-р хуралдааныг хуралдуулах тухай хэлэлцэж тодорхой шийдвэр гаргажээ. Түүнчлэн байгууллага аж ахуйн нэгж иргэдээс төрийн дээд шагналаар шагнуулахаар материал ирүүлсэн хүмүүсийн тухай асуудлыг авч хэлэлцлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ