Авлигатай тэмцэх газраас Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга, тус яамны Хөнгөн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг хангах газрын дарга асан М.Баярмагнай нарт холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Дээрх албан тушаалтнууд тус яамны “Жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих сан”-гийн мөнгөнөөс энэ оны тавдугаар сард ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр долоо хоногийн дотор 500 сая төгрөгийг завшсан хэрэгт сэжигтнээр татагдсан байна.
Н.Бүжин