
Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Цагдаагийн хэлтэстэй хамтран “Нийгмийн хэв журмыг хамгаалах олон нийтийн байцаагчийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга барил, туршлага, зорилт” сэдвээр үзүүлэх ажил, сургалт зохион байгууллаа. Энэхүү үзүүлэх ажил, сургалтанд 20 хорооны 27 олон нийтийн байцаагч хамрагджээ.
Үзүүлэх ажил, сургалтын арга хэмжээг нээж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга А.Амарсайхан үг хэлсэн. Үзүүлэх ажил, сургалт хөтөлбөрийн дагуу “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд Олон нийтийн байцаагчдын үүрэг, үйл ажиллагааны арга хэлбэр, туршлага, үр дүн” сэдвээр 8 дугаар хорооны Олон нийтийн байцаагч М.Оюун, Н.Пүрэвцэцэг, 13 дугаар хорооны Г.Батсуурь, Н.Дашзэвэг, 16 дугаар хорооны Ц.Оюун,18 дугаар хорооны Т.Тунгалаг нар арга туршлагаа солилцож, үзүүлэх ажлаа танилцуулж санал бодлоо солилцлоо. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга В.Жанцансамбуу “Хууль тогтоомжийг сурталчлах нь ОНБ-ийн ажлын чухал хэлбэр мөн”, Цагдаагийн хэлтсийн олон нийттэй харилцах ахлах ажилтан Цагдаагийн дэд хурандаа Ш.Жамъяандорж “Иргэдийн нийтийн эргүүл зохион байгуулах тухай” сэдвээр сонсгол хийж дээрх асуудлаар асуулт, хариулт, санал солилцож үзүүлэх ажил, сургалтын арга хэмжээ өндөрлөлөө. Хөтөлбөрийн дагуу Олон нийтийн байцаагч нарын дунд шатар, даамны тэмцээн зохион байгуулж, дараа нь боулингийн чөлөөт тоглолт болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ