
Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдөр 36 ХК-ийн 181.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 270.8 мянган ширхэг хувьцаа арилжлаа.
“А” самбарын арилжаагаар 25 ХК-ийн 227.8 мянган ширхэг хувьцааг 97.7 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 11 ХК-ийн 42.9 мянган ширхэг хувьцааг 84.3 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 179 хэлцэл хийгдсэн байна.
Нийт 36 үнэт цаас арилжигдсанаас 13 үнэт цаасны ханш өсч, 8 үнэт цаасны ханш буурч, 15 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
ТОП-20 индекс 21257.67 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 83.58 нэгжээр буюу 0.39 хувь буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 287.5 тэрбум төгрөг болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ