Москва Анкарагаас тайлбар өгөхийг шаардаж байна

img

ОХУ-ын иргэд сууж явсан Сирийн зорчигч тээврийн онгоцыг саатуулсан асуудлаар тус улс Түркийн талаас тайлбар өгөхийг шаардаж байна. ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевичийн тайлбарт ингэж өгүүлсэн байна. Ирээдүйд иймэрхүү байдал гаргахгүй байх арга хэмжээ авахыг Москва шаардсан байна. Өчигдөр орой Түрк улсын  сөнөөгч онгоцууд 35 зорчигчидтой Сирийн онгоцыг Анкарагийн онгоцны буудалд албадан буулгасан юм. Энэ онгоц Москвагаас Дамаск руу нисэж явсан. Онгоцонд ОХУ-ын 17 иргэн, хүүхдүүдийнхээ хамт нисэж явсан байна. Хамгийн гайхалтай нь болсон явдлын тухай оросын тал цахим ОНХМХ-үүдээс мэдсэн явдал гэж Александр Лукашевич тэмдэглээд, Энэ тухай Анкара хотод байгаа ОУ-ын ЭСЯ-д мэдэгдээгүй гэж түркийн талыг буруутгаж байна. Сирийн зорчигч тээврийн онгоцыг албадан буулгах үеэр оросын  иргэдийн амь насыг аюулд учруулсанд Москва түгшиж байна. «Орон нутгийн цагаар 2:30 минутын орчим Эсенборг нисэх онгоцны буудлаас тус онгоц хөөрөх хүртэл манай ЭСЯ-ны ажилтнуудыг оросын иргэдтэй уулзах боломжийг түркийн тал тавьж өгөөгүй юм. Бидний мэдэж авснаар энэ онгоцонд манай 17 иргэн байсан юм. Манай дипломат ажилтнууд тэдэнтэй зөвхөн утсаар л холбоо барьж чадсан» гэж Игорь Митяков ярилаа. Энэ онгоц нисэх буудалд 8 цаг зогссон байна. Энэ бүх хугацаанд оросуудыг нисэх буудлын байшинд оруулаагүй бөгөөд зөвхөн нисэх талбай дээр түр зуур гаргаж байсан байна. Хоол унд өгөөгүй байна. Манай иргэдтэй уулзуулаач гэсэн манай дипломатчдын хариуд түркийн тал онгоц хөөрөх гэж байна гэж хариулж байсан байна. Тэгэхлээр энэ онгоц руу хэнийг ч ойртуулаагүй гэсэн үг гэж хэвлэлийн албаны ажилтан Игорь Митяков онцлон тэмдэглээд «Консулын конвенц болон консулын хэлэлцээрийн дагуу манай дипломатчид үйл ажиллагаагаа явуулж байсан. ОУ-ын иргэдийн эрхийг гадаад улсуудад хамгаалах нь ЭСЯ-ны тэргүүлэх, шууд үүрэг нь байдаг» гэлээ. Тус онгоцонд байсан ачааг шалгахын тулд онгоцыг албадан буулгас ан гэж Түрк улсын ГХЯ-ны тэргүүн Ахмед Давтоглу мэдэгджээ. Саатуулагдсан ачаа нь зохих баримт бичиг,зөвшөөрөлгүйгээр иргэний агаарын тээврийн онгоцоор тээвэрлэх ёсгүй ачаа байсан гэж тэр тэмдэглэжээ. Харин тус онгоцонд авч явсан ачааг шалгаж байгаа ба цаашид явуулах шинжилгээ судалгаа дуустал түркийн талд байх болно гэж сайд хэлсэн байна. Тус онгоцоос харилцаа холбооны тоног төхөөрөмж олдсон ба түүнийг хурааж авсан гэж түркийн ОНХМХ-үүд мэдээлжээ. Тэдний хураасан гэх тоног төхөөрмжийн тухай бүдэг бадаг мэдээллээс хархад орчин үеийн мэдээлэлийн бүх техник тохирч байгаа юм. Анкара хотод байгаа ОХУ-ын ЭСЯ-ны ерөнхий консул Елена Кара-Салын мэдэгдэж байгаагаар энэ ачаа нь оросоос гаралтай бус юм байна. Сири улсын Тээврийн яамны сайд Махмуд Саид түркийн төр засгийн үйл ажиллагааг “агаарын дээрэмчдийн ажил” гэж нэрлэсэн байна. Түрк улсын төр засаг олон улсын эрх зүй болон үндэсний хууль тогтоомжийн дагуу сирийн онгоцыг албадан саатуулсан гэж Түрк улсын ТЯ-ны сайд Бинали Йылдырым өөрийн зүгээс мэдэгдсэн байна. Болсон явдал түрк, оросын харилцаанд нөлөөлөхгүй гэж найдаж байна гэж Түркийн ГХЯ-ны сайд мэдэгдсэн байна. Оросын иргэд суусан онгоцыг албадан буулгасан явдалд ОХУ-ын ГХЯ маш эгдүүцэж байгаа нь харагдаж байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

çî÷èí:
Ìàíàéõààñ áóñàä îðíû äèïëîìàò òºëººëºã÷èéí ãàçðûí àæèëòàí íàð èðãýäèéíõýý òºëºº àæèëëàäàã. Ìàíàé ÄÒÃ-ûíõàí âèç çàðæ õýäýí òºãðºã îëîõûí òóëä àæèëëàäàã.ªºðñäèéí èðãýäýý õàìãààëíà ãýäýã íü ìàíàé ÄÒÃ-ûí àæèëòàí íàðò õàìààã¿é þì áèëýý. ÃÕß-íû ñàéä Ëó.Áîëä Ãàäààäàä äîíøóó÷èëæ ÿâàõûíõàà îðîíä èéì àñóóäëàà öýãöýëìýýð þì äàà.
2012-10-13
t:
Turk ruu shuud atomiin puujin harvaad sonoooooooooooooooooh heregtei
2012-10-13
Мх:
Тэдний хураасан гэх тоног төхөөрмжийн тухай бүдэг бадаг мэдээллээс хархад орчин үеийн мэдээлэлийн бүх техник тохирч байгаа юм. Энэ одоо юу гэж байгаа юм. Зөв орчуулаач. Орчуулга биш оршуулга болсон байна ш дээ. Шуудынхан оршуулагч нараа орчуулагчаар соливол таарна
2012-10-13