Шадар суурин төлөөлөгч хатагтайд “Хүндэт өргөмжлөл” гардууллаа
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Шадар суурин төлөөлөгч хатагтай Шоко Нода-д “Хүндэт өргөмжлөл” гардууллаа. Хатагтай Шоко Нода нь манай улсад 4 жил ажиллаад томилолтын хугацаа нь дуусч байгаа бөгөөд Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах болон байгаль орчны тогтвортой байдлыг хангах чиглэлээр оруулсан түүний хувь нэмрийг нь үнэлж Гадаад харилцааны сайдын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-ийг ийнхүү соёрхон хүртээж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ