Палестин ЮНЕСКО-гийн бүрэн эрхт гишүүн боллоо
ЮНЕСКО-д элсэх Палестины хүсэлтийг тус байгууллагын бүрэн эрхт орнуудын олонхи нь дэмжсэнээр тус улс НҮБ-ийн харьяа байгууллагын албан ёсны гишүүн улс боллоо.
Үүнийг палестины ард түмэн асар их баяр хөөртэйгөөр хүлээж авсан байна. Палестин улс НҮБ-ийн албан ёсны гишүүн орон болох хүсэлтэй байгаа. ЮНЕСКО-д элссэнээр энэ хүсэлт нь нааштай болох юм.
Палестины ерөнхий сайд Махмуд Абас болон Палестины ард түмний хувьд тусгаар тогтнол эрх чөлөөндөө хүрэх маш том ялалт болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ