Каддафигийн хүүтэй найзалсан загвар өмсөгчийг ажлаас нь халжээ
Германы цахилгаан холбооны Telefonica Germany компанийн удирдлага загвар өмсөгч Ванесса Хесслерийг Ливийн удирдагч агсан Муаммар Каддафигийн хүү Мутасимтай амрагийн харилцаатай байсных нь төлөө ажлаас нь халлаа.
Ванесса Хесслер нь Telefonica Germany-гийн нэгэн охин компанийн зар сурталчилгааны гол нүүр царай ажээ. Тэрээр Италийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа Каддафигийн хүү Мутасимтай дөрвөн жилийн турш ойр дотно харилцаатай байснаа дурьдаад Ливийн удирдагчийн гэр бүлийнхнийг их энгийн хүмүүс гэж тодорхойлжээ. Мөн Муаммар Каддафигийн үед Ливийн ард түмэн ядуурал, гуйланчлалд огт автаагүй гэдгийг ч нэмж хэлсэн байна.
Telefonica Germany эхлээд Ванессагийн үг компанийнх нь байр суурьтай огт нийцэхгүй гэдгийг тайлбарлахыг оролдсон ч эцэстээ “үнэт зүйлийн тухай ойлголт зөрүүтэй хүн”-ээс салахаар шийдсэн нь энэ ажээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ