Стив Жобсын сүүлчийн үг “Хөөх!”
Apple-ийн тэргүүн Стив Жобс амар амгалангийн оронд морилсноос хойш хэдэн долоо хоног өнгөрлөө. Түүний төрсөн дүү охин Мона Симпсон ахынхаа амьдралын сүүлчийн хэдэн минутын дараа хэвлэлийнхэнд ийнхүү өгүүлжээ.
“Ах амьсгал хураахаасаа хэдэн минутын өмнө Пало-Альтод түргэн ирэхийг утсаар хэлсэн. Тэр сүүлийн хэдэн минутдаа уулын оргилд арай гэж авиран гарч буй хүн шиг санагдсан. Ах хүүхдүүд рүүгээ, эхнэр рүүгээ удаан гэгч нь тогтож харсан. Тэгээд хамгийн сүүлд “Хөөх! Хөөх! Хөөх!” гэж гурван удаа дуугарсан” гэж Мона ярьсан байна.
Стив Жобс амьсгал хураахынхаа өмнөхөн дүү охиндоо “Хамтдаа өтөлж чадаагүй минь харамсалтай” гэж мөн хэлжээ.
Стив Жобс 56 насандаа хүд өвчний улмаас нас нөгчсөн юм. Түүнийг өөрийнх нь хүссэний дагуу буддын шашины уламжлал ёсоор оршуулсан билээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ