Өмнөд хөршөд улаан буудай, рапсын үрийг экспортлохоор боллоо

img

“Монгол-Хятадын импорт, экспортын хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны Дэд сайдын түвшний анхдугаар хуралдаан” энэ сарын 26-29-ний өдрүүдэд БНХАУ-ын Дайлань хотод зохион байгуулагдлаа. Уг хуралдааны үеэр талууд харилцан зөвшилцөж “Боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлож, импортлох, “Улаан буудайг экспортлох, “Рапсын үрийг экспортлох гэсэн 3 протоколд МХЕГ-ын дарга Р.Содхүү, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт хорио цээрийн ерөнхий газар /ЧХШХЦЕГ/-ын дэд сайд Пу Чан Чен нар энэ сарын 27-ний өдөр БНХАУ-ын Дайлань хотноо гарын үсэг зурлаа. Мөн МХЕГ-ын дарга Р.Содхүүтэй БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Пу Чан Чен тусгайлан уулзалт зохион байгуулж, хоёр улсын хяналтын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болжээ. Хуралдаанд Монголын талаас Монгол улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү болон БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Г.Байгальмаа нар оролцсон байна. Хуралдааны төлөөлөгчид Ляонин мужийн хорио цээрийн газрын хүнсний лабораторийг үзэж танилцсан төдийгүй далайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, савлаж, хадгалаж экспортод гаргадаг үйлдвэр аж ахуйн нэгжид зочилж үйл ажиллагаатай нь танилцжээ. Анхдугаар хуралдаан харилцан итгэлцсэн, нөхөрсөг уур амьсгалд явагдаж үр дүнтэй болж өнгөрсөн байна. Дараагийн дэд сайдын түвшний хуралдааныг 2013 онд Улаан баатар хотод хийхээр хоёр тал санал нэгдэн тохиролцсон байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene sodhuug hitadiin huuhed geed humuus ysriad bsn yum uneheer unen yum bn.man iin darga nariin bagaar bodhod 50huvi ni hitadiin erliizuud bnaa.mongolchuda ta nar uneheer uher bish yum bol odoo uhaaraache.odoo l suuliin bolomj.ugui bol buh ......
2011-11-05
Raps tariulj gazar nutgiig maani dahin sergeheergui boltol mohooh gesen hyatadiin bodlogo end yavj bgaa yum bish uu humuusee. Raps tarisan gazriin hors sergedeggui gedeg dee.
2011-11-01