Цаасан дээр мөртэй V цахилгаан станц
2012-10-18

Монголын хөдөөд биш, нийслэл хотод гал алдаж магадгүй болоод байна. Тархай бутархай 76 тойргоос сонгогдсон эрхэм гишүүд ерээд оноос хойш улсын төсвийн хөрөнгө оруулалтаас өм цөм тасдаж авсаар 360 гаруй сумыг өндөр хүчдэлийн шугамаар бараг холбож орхисон. Сонгогчдодоо тал алдаагүй түшээгийнхээ буянаар сум болгон гал алдахааргүй болжээ. Даанч хэдхэн зуун өрхтэй сумын төвийг хичнээн ч гийгүүлээд өртөг зардлаа нөхөж чадахгүй. Зарим нь сумандаа ахадсан тог цахилгаантай болоод байхад зарим нь таг харанхуй сууж л байсан. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум гэхэд төрийн дархан түшээ Д.Лүндээжанцангийн төрөлх сум учраас шинэ мянганы эхэнд нарны цахилгаан үүсгүүртэй, Японы “Кубота” дизель станцтай мөртлөө өндөр хүчдэлийн шугамд давхар холбогдож байлаа. Харин зэргэлдээ Гучин-Ус сум эвдэрхий мотороо дэрлээд таг харанхуй сууж байсан нь угаасаа улсын төсвийн хуваарилалт шог байсных. Хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдлийн хөлд  монголчуудын тал хувь нь Улаанбаатарт төвлөрч, ялангуяа гэр хороололд 184 мянган өрхийн 800 мянга шахам хүн амьдарч байна. Гадагшаа хаяа тэлэх гэр хороолол, дотроо чихэлдэх тоо томшгүй барилга байгууламжуудын судсаар дамжих цахилгаа, дулааны нөөц ахадсан ачааллаа даахгүй болов. Ялангуяа энэ намар захын гэр хорооллын Дамбадаржаа, Бэлхийн ам, Баянхошуу, Долоон буудалд тог тасарч, Чингэлтэй дүүрэгт 20 мянган айлд цахилгаан эрчим хүчний хомсдол нүүрлээд байна. Тэр ч байтугай хотын төвийн X, XIII хороололд дуу дуугаа авалцсан мэт цахилгаан түр тасарлаа. Амралтын өдрүүдэд айлуудын тав тухыг үргээсэн энэ байдал нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр анхаарал татсан сэдэв болсон юм. Ялангуяа ирэх арванхоёрдугаар сард дулаан дамжуулах ачаалал 18 хүртэл хувиар нэмэгдэх учраас цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй талаар эрчим хүчнийхэн анхааруулж байна. Мууд муухай нэмэр гэгчээр II, III, IV цахилгаан станцын харьяа дулааны зарим шугам сүлжээний тоноглолд гэмтэл гарсан тул хэрэглэгчид одоо ч халаалтаа авч чадахгүй сууна. Энэ гурван станцын хэвийн ажиллагаа доголдож эхэлбэл их хот дөрвөн уулынхаа дунд өрхийг нь бүтээсэн гэр шиг болно. Түүх сөхвөл Монголд анх 1922 онд Ильичийн гэрэл ассан билээ. Ингэж хөдсөн дээлтэй монголчууд өөхөн дэнгээс өндөр хүчдэлд шилжих эхлэл тавигдсан юм. Ленин багш “Зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл коммунизм” болно гэсэн нь зарим талаар хоосон мөрөөдөл биш байжээ. Социализмын үед манай улсад найман дулааны цахилгаан станц баригдан ашиглалтад орж, Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Багануур гал алдахааргүй болсон. 1989 онд эрчим хүчний хэрэглээ улсын хэмжээнд дээд цэгтээ хүрэв. Харин зах зээлийн нийгэмд хөл тавьсан эхний үед эрчим хүчний хэрэглээ харьцангуй буурчээ. Үйлдвэр завод хувьчлагдаж, түүхий эдийн хомсдолд орсон томоохон аж ахуйн газрууд хаалгаа барив. Улаанбаатар хотын эрчим хүчний тав дахь эх үүсвэрийн асуудал хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. 2007 онд Монголын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөрийг шинэчлэн баталснаар төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичиг болсон юм. Энэ хөтөлбөрт 2005-2015, 2020, 2040 он хүртэл гурван үе шаттай хөгжүүлэхээр тусгажээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний суурилсан хүчин чадал 800 мВт, хэрэглээ 700 мВт юм байна. Өнгөцхөн харахад 100 мВт-ын хүчин чадалтай юм шиг санагдаж болно. Гэхдээ манай эрчим хүчний салбар өөрийгөө тохируулах чадваргүй. Өөрөөр хэлбэл өглөө, оройны өндөр ачаалал, шөнийн бага ачааллын хооронд 100 мВт-ын зөрүүг хааж чаддагүй. Үүнийг ОХУ-аас импортлох замаар тохируулж байна. Дэлхийн банкнаас дөрвөн жилийн өмнө судалгаа хийж, эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болохгүй бол 2012 он гэхэд цахилгаан, дулааны нийлүүлэлт өсөн нэмэгдэж байгаа хэрэглээгээ хангаж чадахгүй шүү гэж манай Засгийн газарт анхааруулсан юм билээ. Тэгэхэд төвийн эрчим хүчний системийн хэрэглээ даруй 3,5 хувиар нэмэгдэх тооцоо гарсан байна. Иймээс Улаанбаатарын V цахилгаан станцыг хурдан барьж ашиглалтад оруулахгүй бол 2014 он гэхэд нийслэлийн эрчим хүч, дулааны нөөц шавхагдахад хүрчээ. Уг станцын асуудал таван жилийн өмнө цаасан дээр амилахдаа их хотын салхины дээд талд барихгүй, Шар хад орчимд барина гэсэн явган яриа хэдэн жил хэсүүчилсэн ч эцэстээ Азийн хөгжлийн банкны судалгаагаар дэд бүтэц нь бэлэн байгаа III цахилгаан станцыг өргөтгөн, дунд даралтын хэсгийг шинэчлэх замаар тэргүүний дэвшилтэт техник технологи ашиглан, байгаль орчинд ээлтэй ДЦС барих нь зөв гэсэн шийдэлд хүрсэн байна. Ийнхүү “Улаанбаатар ДЦС-5” төслийн ажил эхэлж, 2012-2020 онд хэрэгжүүлж дуусгахаар товложээ. Ингэснээр нийслэлийн дулаан хангамжийг сайжруулж, ТБЭХС-ийн цахилгаан эрчим хүчний ачааллын тодорхой хэсгийг хаах төдийгүй хотын дулаан хэрэглэгчдийн аюулгүй, найдвартай байдлыг хангах, Улаанбаатар болон төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй цахилгаан хангамжийг дээшлүүлэх байлаа. Техникийн судалгааг АХБ-ны буцалтгүй тусламжаар АНУ-ын “H&J” компани, БНХАУ-ын “North East Electric Power Design Institute” болон Монголын “Мон-Энержи” компани хамтран гүйцэтгэжээ. 2011 онд ЭБЭХЯ, ТӨХ болон АХБ-ны хамтарсан санамж бичигт гарын үсэг зурав. Дараа нь санхүүгийн үйлчилгээ үзүүлэх Сингапурын “PwC”, техникийн үйлчилгээ үзүүлэх Шведийн  “COWI” компани газар дээр нь үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Өнгөрсөн оны тавдугаар сард төслийн техникийн судалгааны эцсийн тайлангийн танилцуулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, цаашдын хэрэгжилтийг дэмжих шийдвэр гаргасны дагуу Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг БОАЖЯ-ны ерөнхий шинжээч гүйцэтгэж, нарийвчилсан үнэлгээгээр хийх ажлын эзлэхүүнийг тодорхойлжээ. Эрчим хүчний газрын төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэн жил гаруйн өмнө Улаанбаатар хотын эрчим хүчний тав дахь эх үүсвэрийг барих олон улсын тендерийн бичиг баримт бэлтгэх, зарлах, үнэлэх, дүгнэх, шалгарсан компанитай эрчим хүч худалдан авах болон бусад шаардлагатай гэрээ хэлцэл байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт дурдсанаар төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийг ашиглан “Барих-Ашиглах-Шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэхээр тохирсон байна. Урьдчилсан шатны тендерийн  бичиг баримт худалдан авсан гадаад, дотоодын 24 компаний 81 төлөөлөгчийг III цахилгаан станцын дэргэд барихаар төлөвлөж буй газрын байдалтай танилцуулсан. “Улаанбаатар ДЦС-5” төслийн Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг Монголын “Санни Трэйд” компани бэлтгэж ирүүлээд байна гэж  хэлэхээс хэтэрсэнгүй. 2011 оны сүүлчээр болсон “Улаанбаатар ДЦС-5” төслийн урьдчилсан шатны тендерийн нээлтэд  36 аж ахуйн нэгж оролцох сонирхлоо илэрхийлж, тендерийн бичиг баримтаа худалдан авсны дараа “KOWEPO Consortium”, “Mitsui Co. Ltd”, зэрэг 11 компани саналаа ирүүлсэн байна. ТӨХ-ны дэргэдэх ажлын хэсэг тэдгээр компаниас “Mitsui Co. Ltd”, “Samsung-KOSPO”, “International Power PLC/Sojits Corporation/Newcom LLC”, “Daelim- Lanco” гэсэн дөрвөн консорциумыг хоёрдугаар шатанд шалгаруулав. Одоогийн байдлаар төслийн тендерийн дараагийн шатны бичиг баримтад шаардлагатай Засгийн газрын Концессын гэрээ, цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүч худалдан авах гэрээ, нүүрс хангамж, ус ашиглалт, газар ашиглалтын гэрээний төслүүдийг холбогдох байгууллага, газруудаар хянуулж байгаа гэсээр С.Батболдын Засгийн газар шилээ харуулсан юм. Ийнхүү V цахилгаан станцын хувь заяа өмнөх Засгийн газруудын өнгөнд цаасан дээр мөртэй таван жил болсон. Одоо Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нэгэнт багтсан Улаанбаатарын тав дахь цахилгааны эх үүсвэрийг барьж байгуулахгүй бол ёстой бөөн хар алтан дундахь гал галдсан арчаагүй гуйлгачин болох гэж үү. Б.Уянга  
Shuud.mn
Сонин хачин
odood tegeed yahav syantsaa bugdiig ni zogsooh uu galab yuiehees iluu yum boloh bailgui
2012-10-18
zochin:
ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНИЙ НӨХДҮҮД ТӨСВИЙН МӨНГӨӨР ДУБАЙД АМАРЧ ИРЧИХЭЭД АЖИЛ ДЭЭРЭЭ БИТГИЙ АРХИ /ВИСКИ/ УУЛДАА ГУЙЖ БАЙНА. АРХИ УУЖ БАЙГАА БИЧЛЭГИЙГ ЧИНЬ ТАВИНА ШҮҮ.
2012-10-18
KeNta:
all www.nice_kenta.miniih.com orood vzeerei Delxiin shildeg kino medee medeelel bolon ANIME uud bas ONE PIECE 1-r angias n tawilaa ta zaawal orj vzeerei
2012-10-18
zochin 3:
"НЬЮКОМ" групп нь АНУ-н GE компаний тоног төхөөрөмжийг ашиглан монголд салхин цахилгаан станц байгуулахаар болсон байна. Уг станц эхэндээ 50 мвт хүчин чадалтай байх ч ашиглалтанд ороод явцын дунд төд удалгүй 500мвт-д хүргэх байхаа гэж бодож байна. Мөн 200 орчим мвт-н нарны станц ч байгуулах болов уу. Харин MCS компани нь монгол инженерүүдийн ур ухаанаар ухаа худагд 20мвт цахилгаан станц байгуулаад байгаа ч удахгүй 600мвт болгох төлөвтэй байгаа билээ. Түүнчлэн тус компанийг багануурт нүүрсний хий гаргах нүүрсийг баяжуулах үйлдвэр барьж 2000мвт нүүрсний цахилгаан станц байгуулна байх гэж бодож байна. Харин Канадын PROPHECY компани Хэнтий аймагт 600мвт цахилгаан станц барих болоод байгаа ч цахилгаан станцаа ашиглалтанд оруулчихвал мөн л удалгүй 4200мвт болгон ихэсгэх боловуу. Эдгээр 3н компаний цаашдын үйл ажиллагаа нь манай эрчим хүчний салбарт хэр зэрэг ахиц дэвшилттэй байхаас монгол улс нь ирээдүйд баян хөгжингүй орон болох уу эсвэл африкийн конго шиг улс болох уу гэдэг нь шалтгаалах болно. Шинээр баригдах Хэнтийн Чандганы цахилгаан станцад 500 ажилчид байхад 600мвт эрчим хүч үйлдвэрлэж чадна. Харин төрийн мэдлийн 3-р цахилгаан станц нь 200мвт эрчим хүч үйлдвэрлэдэг ч 1000 ажилтантай. Яагаад ажиллагсадын тоо ийм зөрүүтэй байгаагийн учир нь prophecy-нь өөрийн компаний үр ашиг болон монголын эрх ашгийн төлөө ажиллах болно. Харин 3-р цахилгаан станцын удирдлагууд нь зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө л ажиллаж байна. Тодорхой жишээ татахад: 3-р цахилгаан станцын удирдлагууд нь байгууллын хэрэгцээт тоног төхөөрөмжийг шинэчилэхийн оронд жилд бараг 9,10 удаа өөрсдөө гадаад руу аялж зугаалах, нөсөр сүртэй олон баярын арга хэмжээ зохион байгуулах зэрэгт нэг хүнд ойролцоогоор 40 сая төгрөг төсөвлөнө түүгээрч барахгүй толгой сийрэг нэг нь цахилгаан станцад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх компани хүртэл байгуулчихсан тэгээд өөрсдийн танил тал ойр дотныхноо ар өврийн хаалгаар ажилд авах зөвхөн өөрсдийнхөө тансаг зугаа цэнгэл,өөрсдийн эрх ашгийн төлөө л санаа тавина. Иймэрхүү хүнд суртал, ар өврийн хаалга зэргийн ёс бус зүйл нь манай төрийн өмчит байгууллагад бий болдог зүйл юм. Төрийн өмчит байгууллагад ажиллагсад өөрсдөө л болж байвал улс орон хохирч байна уу компани үр ашиггүй байна уу гэдэг огт сонин биш. Тиимээс тэдний биеэр монгол цус урсавч үнэндээ бие сэтгэл нь хятад болчихсон гэсэн үг. харин НЬЮКОМ, MCS, PROPHECY зэрэг компанид иймэрхүү хачин зүйл бий болохгүй учраас эдгээр компаний үйл ажиллагааг дэмжихийг уриалж байна. Төр засаг дээр дурдагдсан гажиг зүйлд өөрчлөлт шинэчлэлийн салхийг оруулъя гэвэл иймэрхүү зах зээлд өрсөлдөхүйц, шинэ шинэ компаниудад бизнесийн орчин бүрдүүлэхийн тулд оновчтой хууль батлах хэрэгтэй. Харин одоо GEкомпаниас асуувал зохих нэг зүйл байгааг хэлье GE компаний удирдлагууд манайхан V-ДЦС-аа хотынхоо төвөөс буюу сүхбаатарын талбайгаас ердөө 5хан км зайтай газарт байгуулах гэж байгааг мэдэж байгаа болов уу. Тэд өөрийнхөө улс АНУ-н эрх чөлөөний хөшөөнөөсөө 5хан км-ийн газарт нүүрсний цахилгаан станц байгуулах байсан боловуу. Нью-ойркод хамгийн ойрхон байрлах LOVETT нүүрсний цахилгаан станц нь хэдийгээр Нью-ойркоос 80 км зайтай байх авч тэндээс гарах хорт утаа нь ойр хавийн оршин суугчдын эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байна гэдэг шалтаанаар хэдэн жилийн өмнө оршин суугчдын хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрээр тухайн цахилгаан станцын янданг нь нураасан байна. Улаанбаатарт мөн адил цахилгаан станцаас ялгарах хорт утаанаас үүсэх агаарын бохирдлоос болж олон олон хүмүүс эрүүл мэнд нь доройтож байгаа. Иймд нүүрсний цахилгаан станц хотоос 50км, харин хий ашигладаг цахилгаан станц хотоос 15км-т байх ёстой гэсэн албан ёсны хууль манайд байхгүй ч дэлхий дахин дагаж мөрддөг зарим нэг улсад хуульчилсан энэхүү дүрэм журмыг монголд ч бас хэрэгжүүлэх хэрэгтэй. Эс тэгвээс бид нөхөж баршгүй их зүйлээрээ хохирч мянга амаа бариад ч нэгэнт оройтсон байх болно. Монголын хууль дүрмийг завхруулахгүйгээр хатуу шаардаж, хатуу хариуцлага тооцож, хятадуудын тал дээр мөрдөх болзлыг хангуулбал Ухаа-худгийн MCS, Сэргэлэнгийн Newcom, Чандганы Prophecy зэрэг компаниуд манай эрчим хүчний салбарт ахиц дэвшлийг авчран ажиллах болов уу гэж найдаж байна. Манай Эрчим хүчний газрын хяналтанд байх эрчим хүчний 19 компаний хамгийн том нь 540 мв эрчим хүч үйлдвэрлэх 4-р цахилгаан станц юм. Ухаа-худагийн MCS, Сэргэлэний Newcom, Чандганы Prophecy зэрэг 3компани нь 3 жилийн дотор тус тусдаа 600мв-с илүү эрчим хүч үйлдвэрлэвэл эхний ээлжинд хангалттай болов уу. Үүний тулд төр засгаас бололцооний хэрээр дэмжих хэрэгтэй байх. Эдийн засаг, боловсон хүчин, хуулийн хүрээнд ажлаа явуулах таатай орчинг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй биз ээ. Таатай орчинг бүрдүүлэхдээ мэдээж улс үндэстний эрх ашгийг 1-рт тавих ёстой нь ойлгомжтой. Харин эрчим хүчний газар гээч соц нийгмийн үзэл баримтлалыг үргэлжлүүлсэн газрын шаардлага алга. Ажлаа хийсэн шиг хийдэг бол мэдээж хэрэгтэй. Гэтэл энэ эрчим хүчний газар нь ардчилсан нийгэмд шилжсэн 20 жилийн туршид юу хийж ирсэн юм бэ? УБ дахь гурван цахилгаан станцаас гарах хорт бодисоос болж нийслэл маань дэлхийн №1 агаарын бохирдолтой хотоор тодорч, агаарын бохирдлоос болж жилд 1000 хүн үхэж, 5000 хүн өвчилж, 200 жирэмсэн эхчүүд хэвлий дэхь үрээ алдаж, хорвоод мэндэлсэн хэд нь төрөлхийн өвчтэй гэгдэж байна. Түүнчлэн үнсний асуудлыг ч бас орхигдуулж болохгүй. Хотын цахилгаан станцуудын 35 жилийн туршид ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том үнс хаях газар, тэрхүү үнснээс ялгарах мөнгөн ус, хар тугалаганаас болж хөрс ус бохирдож, хор агуулсан үнс нурам нь салхи шуурганд хийсч агаарт бужигнаж хүмүүсийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин улам доройтсоор байсан ч цахилгаан станцуудыг зайлшгүй хэрэгцээт эрчим хүч үйлдвэрлэж байгаа болохоор гээд дутагдалтай талыг нь хуучин нийгмийн суртлаар хав дарсаар үйл ажиллагаа, асуудлыг зохицуулах арга замыг хайгаагүйгээс өнөөдрийн байдалд хүрчихлээ. ЭХГ-н дарга урьд нь цахилгаан станцын захирал байсан болохоор өөрийн хариуцан ажиллаж байсан цахилгаан станцын учир дутагдалтай талыг нүд нь балай, чих нь дүлий өнгөрөөгөөд байгаа бололтой. Иймэрхүү байдлыг цаашид үргэлжлүүлж болохгүй. Ингэж ажиллах юм бол энэ газрын хэрэг ч гэж алга. Монгол улсад Prophecy, Newcom, MCS мэтийн компаниудыг дэмжиж энэ төрлийн салбарт чадварлаг өрсөлдөгчийг нэмэгдүүлэхэд төр засаг анхаарах хэрэгтэй. ЭБЭХ-ний салбараас хуучин нийгмийн үзэл суртлыг халах нь зүйтэй юм. ЭХГ-н оронд илүү зөв шударга, өндөр үр ашигтайгаар ажиллаж, өөрийн хариуцаж буй албан байгууллага аж ахуйгаас хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийг анхаарч, эрчим хүчний асуудлыг хянах чадвартай төрийн албыг байгуулах хэрэгтэй.
2012-10-18
odood tegeed yahav syantsaa bugdiig ni zogsooh uu galab yuiehees iluu yum boloh bailgui
buga:
guchin us bayanundur 2 yag zergeldee baij haragdiishd dundni sant bayangol zuunbayan ulaan taragt tugrug geed sumd bgashdee uwurhangaig meddeggui nuhur bna medlegee deeshluuleech
2012-10-18
Энэ төслийг төрийн өмчийн хороо хэрэгжүүлж байгаа шүү дээ.
2012-10-18