Москвад МҮХАҮТ-тай харилцах комисс байгуулагдав

img

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн энэ сарын 17-ны өдөр Москва хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд зочилж тус танхимын дэргэдэх Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай харилцах комисс байгуулагдсныг танилцуулах ёслолын ажиллагаанд оролцов. Ёслолын арга хэмжээний үеэр Элчин сайд Д.Идэвхтэн хэлсэн үгэндээ хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд стратегийн түншлэлийн хүрээнд амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд улс төр, хүмүүнлэгийн сайн харилцааг худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаагаар дэмжих нь чухал бөгөөд шинээр байгуулагдсан комиссын зорилго, үйл ажиллагаа үүнд чиглэгдэж, үр өгөөжтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаа илэрхийлэв. Уулзалтад оролцогчдоос Монгол Улсын хөрөнгө оруулалтын болон бизнесийн орчин, зохицуулалтын талаар асуусан асуултад Элчин сайд Д.Идэвхтэн дэлгэрэнгүй хариулт өгөв.Тухайлбал, Монгол, Оросын гадаад худалдааны бараа эргэлт 2012 оны эхний 8 сарын байдлаар 1312,6 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 22,6 хувиар өссөн ч манай экспортын хэмжээ төдийлөн их биш байгаа аж. Мөн Монгол дахь Оросын хөрөнгө оруулалт талуудын хүсч буй хэмжээнд хүрч чадахгүй байгааг Элчин сайд тус тус тэмдэглээд Монгол Улс ОХУ-ын, ялангуяа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хуулийн хүрээнд, эрх тэгш, нийтлэг зарчимд тулгуурлан хөхиүлэн дэмжих байр суурийг тууштай баримталж байгааг онцлов хэмээн Гадаад Харилцааны яамнаас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Orosuudtai naimaa hiigeed ashiggui. Mongol ulsad hojoo bgui.
2012-10-19