Ньюкастл Челсиг нэг байр ухраалаа

img

Өчигдөр болсон Премьер лигийн аравдугаар тойргийн сүүлийн тоглолт Сток Сити болон Ньюкастл клубуудын хооронд болж өнгөрлөө. Сток ситигийн Британниа цэнгэлдэхэд энэ тоглолт болсон бөгөөд талбайн эзэд энэ удаа өрсөлдөгчдөө барсангүй. Ньюкастлын сенегал довтлогч Демба Багийн од гийсэн өдөр байж тэрбээр энэ тоглолтод хет трик хийснээр Ньюкастл ээлжит хожлоо авлаа. Талбайн эздээс Уолтер нэр төрийн ганц гоол оруулсан юм. Ньюкастл ийнхүү ээлжит хожлоо авснаар лигийн хүснэгтэд 22 оноотойгоор гуравдугаар байрт жагслаа. Ингэснээр энэ тойрогт Арсеналтай ширүүхэн тулаан хийж ялагдан оноо авч чадаагүй Челси клуб байр ухран Ньюкастлын дараа дөрөвдүгээр байрт жагсаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ